Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»2019 оны Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “ENTREPRENEUR”-ээр Петровис Групп шалгарлаа
Фото

2019 оны Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “ENTREPRENEUR”-ээр Петровис Групп шалгарлаа

coolBy cool12/25/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

онголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт бодит хувь нэмрээ оруулж, хөгжлийн түүчээ болж буй шилдэг бизнес эрхлэгч байгууллагуудыг тодруулдаг “ENTREPRENEUR-2019” ёслол хүндэтгэлийн ажиллагаа 23 дахь жилдээ болж өнгөрлөө.

Бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой, тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай энэхүү шалгаруулалтын Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “ENETRPRENEUR” байгууллагаар Петровис Групп шалгарлаа.

Петровис Групп нь 2019 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн дөрвөн чиглэлд дангаар болон хамтарсан 10 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, бизнесийн байгууллагуудаа манлайлсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болжээ. 2019 онд Петровис Группийн нийгмийн хариуцлагын хүрээнд дангаар болон хамтарсан төсөл, хөтөлбөрүүдээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаас дурдая.

Бидний цөөхөн монголчууд төсөл


Бид үндэсний өв соёл, уламжлалаа эрхэмлэн дээдлэгч байгууллагын хувьд “Мөнхчулуун” сангийн санаачлагаар улс орон даяар гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Бидний цөөхөн монголчууд” төслийг дэмжин хамтран ажиллаж байна.

Өнөөгийн Монголчуудын амьдрал ахуй, өв соёл, ёс заншил, хүрээлэн буй байгаль орчны унаган төрхийг гэрэл зураг, дүрс бичлэгт буулган архивлаж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү  төсөлд бид өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.

“Яараад яахав дээ…” аяны хамтрагч


Зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, эрүүл элэг бүтэн Монгол айл өрхийн төлөө Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн Цагдаагийн Албанаас хамтран эх орон даяар хэрэгжүүлсэн “Яараад яахав дээ…” аянтай хамтран ажиллалаа. Олон нийтэд эерэг мэдээлэл түгээх, хамтдаа өөрчлөгдөх зорилгоор эхлүүлсэн тус аяны үр дүнд орон нутгийн зам тээврийн осол 60 хувиар, нийслэл Улаанбаатар хотын зам тээврийн осол 40 хувиар тус тус буурсан сайн үзүүлэлттэй байгаа бөгөөд Петровис Группийн хамт олонд ЦЕГ-аас тусгайлан ТАЛАРХАЛ гардуулж, хүндэтгэл илэрхийлсэн юм.

Rally For Rangers хөтөлбөр


Монгол экологи ТББ-ын хамт олны санаачилгаар Rally For Rangers хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн байгаль хамгаалагчдад Японы YAMAHA брэндийн найдвартай, туулах чадвар сайтай 15 мотоцикль хүлээлгэн өгөх хөтөлбөрт хамтран ажиллалаа.

2018 онд мөн Хөвсгөл аймгийн 16 байгаль хамгаалагчид мотоцикль хүлээлгэн өгөх төсөлд нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж, байгаль орчинд ээлтэй, аюул осолгүй мотоциклуудыг байгаль хамгаалагчдад хүргэхэд зарцуулах бүх шатахууныг мөн хандивласан билээ.

Оюуны болон багийн спортыг дэмжигч


Олон улсын болон тив дэлхийн чанартай спортын олон уралдаан, тэмцээн тэр дундаа Арабын Нэгдсэн Эмират улсад болсон Дэлхийн Тусгай олимпийн зуны наадам, Турк Улсын Анталъя хотноо зохиогдсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, Бадминтоны дэлхийн чансаа тогтоох Олон улсын тэмцээн, Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, MGL 3×330 сагсан бөмбөгийн тэмцээн, “Монгол дахь хоккейн өдрүүд” зэрэг арга хэмжээнүүдэд улсаа төлөөлөн оролцсон тамирчдыг дэмжин, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгах их амжилтад хөтөллөө.

Тэрчлэн эх орны өнцөг булан бүрт байрлах 400 орчим ШТС-аараа дамжуулан бүхий л сум суурин, хилийн боомтод хүрч үйлчлэн чанартай шатахууныг найдвартай, тасалдалгүй хүргэдэг нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлж буйн томоохон жишээ гэж болно.

Ийнхүү Петровис Групп нь “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтерпренер” хэмээх  нэр хүндтэй шагналын эзэн болсон нь санхүүгийн чадавхи, шинэ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэгч, хэрэглэгчдэдээ хүргэдэг шилдэг үйлчилгээгээрээ бизнесийн салбартаа тэргүүлээд зогсохгүй компанийн бат бэх оршин тогтнох үндэс болсон нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, шилдэг компани болохоо харууллаа. Бид цаашид ч нийгэм, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж нийгмийн өмнө тулгамдаад байгаа олон асуудалд өөрсдийн хувь нэмрээ оруулж, нийгэмдээ үлгэр жишээ Энтрепренер байхын төлөө улам бүр чармайн ажиллах болно.

Эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд хамтран зүтгэж, биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгчид болон эх орны дөрвөн зүг найман зовхист хөгжлийг хамтдаа түгээдэг нийт ажилтнууд та бүхэндээ талархал илэрхийлье.

БИД ХӨГЖИЛ ТҮГЭЭНЭ

бизнес мэдээ МОСАХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.