“37-р точка”-ынхан шинэ жилдэв
Монголын кино ертөнцөд тэсрэлт болон гарч ирсэн олон кинонууд Фантастик продакшных байсан гэдэг нь худлаа биш билээ.
Тэдний “Зүрхний хилэн”, “Миний ах атаман”, “Маш нууц”, “Байтаг богд” зэрэг олон киног нь үзэгчид түмэн хүлээн авч үзсэнээсээ хойш тэдний уран бүтээлийг хүлээдэг болсон гэхэд болно.
Энэ намар л гэхэд 1970-1990 оныг харуулсан “37-р точка” цуврал уран сайхны киноны 1-р бүлэг үзэгчдийг байлдан дагуулсан.
Тэгвэл тус киноны уран бүтээлчид өчигдөр шинэ жилийн баяраа хийжээ. Залуу уран бүтээлчид шинэ жилдээ хэрхэн гоёсныг гэрэл зургаас үзээрэй.