Би лав энэ юу хийж гийгүүлсэн нь тодорхойгүй, хөлийн хурууны хумсаа хүртэл Шанэл, Прада, Эгмэсээр тоноглосон хүүхнүүд, Бүлгари, Ролекс болсон баячуулын хүүхдүүдийг эдийн засаг, улс төр, бизнес бла бла ярьж, амьдрал зааж суухыг харах үнэхээр дургүй ээ. Өөрсдийгөө лаг гээд андуурцан, брэнд ороож, Рэнж уначаад, алттай маскных нь үнийг сар ажиллаж олдог ард түмнийг басаад ч байгаам шиг…
Хүн хөдөлмөрөөрөө баян болох тусмаа логотой эрээн даавуунд мөнгөө үрэхээргүй ухаан суудаг. Ухаанаараа баялаг бүтээж, буянаа эдлэж яваа хүнд хэн нэгний атаархал, хувь заяандаа гомдох гуниг үнэндээ хэрэггүй байдаг. Тэр бүх брэндүүдийг үйлдвэрлэдэг хөгжцөн, хөрөнгөтөн Европт нэг ч удаа лого эрээлжлүүлцэн хүн хараагүй. Альпийн нуруунд цанын резорттой баяны эхнэр ч хувцасаа оёж өмсдөг, хэрэггүй зүйлээр танихгүй хүний сэтгэлд юм хийчихвий гэж санаа зовдог хүн байсан. Зочид буудлын сүлжээтэй Япон эгч Юниклогоо өмсөөд, даавуун уут үүрээд л алхаж байдаг.
Ухамсартай хүний хувьд үнэтэй цүнх үүрээд, авч чадахгүй хүнтэй зөрөх нь хөлгүй хүний урд гайхуулж алхах шиг моралгүй зүйл. Ядаж л тэр зүүсэн, гайхуулсан эд зүйлсийг нь харж энэ хэдхэн залуусын маань хэд нь шударга бус хувь заяандаа гомдож, шал хэрэггүй эдэнд тэмүүлж, материалистик шунал төрдөг болоо? Хэд нь ийм утгагүй, нэгнээ өмссөн гутал, барьсан цүнхээр нь үнэлдэг нийгэмд амьдрах итгэлээ алдаж, шантардаг болоо? Хэд нь эдээрээ гайхуулж, эрүүгээ сойсон хүүхнүүдэд ад үзэгдэж, шаралхан амьдралаа мөнгөнд зориулдаг болоо?
Хичнээн хүнийг амьдралтай, амьтай болгох боломжтой мөнгө Итали, Америкийн дэлгүүрлүү урсдаг болоо? Би хэлье. 5 жилийн өмнө Дэлхийн №1 тансаг үйлчилгээний компаны байнгын үйлчлүүлэгчидийн жагсаалтад Монголын улс төрчдийн нэр нилээдгүй байсан. Манай гишүүд, улс төрчид, баячуулд чинь хил даваад буудал олчих, газар үзчих хэл байхгүй, эхнэр хүүхдүүд нь дэлгүүр хэсчих, брэнд захиалчих хэмжээний ухаан, мэдлэг байхгүй болохоор тэр компани манай мангаруудад Монгол хэлээр нь үйлчлэх гэж салбараа нээж байсан юм. Тэдний үрдэг мөнгө Монголын төсөвийн нилээд хувь болдог байх, дүүрч.
Гол нь эрвийж дэрвийсэн жаахан охидыг эдийн шуналаараа халдварлуулж, гадаад өвгөчүүлийн занганд оруулдаг, залуусыг нь мөрөөдөлгүй, зориггүй болгож, сэтгэлээр нь үхүүлдэг энэ балиар материалистик донг тараадаг, рекламддаг баячуулын хүүхдүүдийг ядаж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, танин мэдэхүйн сувгууд нь давраахаа больчоосой, нэвтрүүлэг мэдээгээр рекламдаж хөөрөгдөхөө болиосой.
Хэзээ бид юм үзэж, нүд тайлж дуусах юм болдоо
Л.Ану-Үжин