Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Өлсөхгүйгээр жингээ хасах “5 халбаганы дэглэм”
нийтлэлчид

Өлсөхгүйгээр жингээ хасах “5 халбаганы дэглэм”

coolНийтэлсэн: cool12/30/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан охид бүсгүйчүүд маань жингээ хасах тал дээр анхаарч эхэлсэн биз ээ. Тэгвэл бид танд хэрхэн хялбархан хэрнээ өлсөхгүй, хүссэн зүйлээ идэж жингээ хасах талаарх зөвлөгөөг хүргэе. Бидний танилцуулж буй “5 халбаганы дэглэм”-ийг барьснаар та богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрч чадна шүү.

Өлсөхгүйгээр жингээ хасах “5 халбаганы дэглэм”

“5 халбага хоолны дэглэм”-ийн үндсэн зарчим

Та хуурай болон шөлтэй хоолноосоо өдөрт ердөө 5 халбагыг л идэх хэрэгтэй. Үүнээс гадна хоол идэх хоорондын зай нь 3 цаг байх ёстой гэдгийг санаарай. Эс тэгвээс таны бие организм өлсөх болно.

Мөн сахар, согтууруулах ундаа, давсны хэрэглээг боломжоороо багасгах хэрэгтэй.

“5 халбага хоолны дэглэм”-ийн үндсэн зарчим

Хэрхэн турж эхлэх вэ?

Эхний ээлжид одооноос эхлээд та бага хооллоно гэдэгтээ сэтгэл зүйгээ бэлтгэх хэрэгтэй. Энэхүү дэглэмийн давуу тал нь та хүссэн зүйлээ идэж болох бөгөөд хамгийн гол нь таван халбаганд л багтааж идэх ёстой юм.

Гэхдээ та үр дүнгээ хурдан мэдрэхийг хүсэж байвал хэт илчлэг ихтэй болон түргэн хоолноос татгалзах нь зөв. Учир нь энэ төрлийн хоолыг идсэнээр та бүтэн өдрийнхөө илчлэгийн хэмжээг нэг удаагаар авах магадлалтай. Улмаар дараа нь идсэн хоол чинь өөх болж хуримтлагдах болно.

Мөн дэглэмээ үр дүнтэй болгохын тулд долоо хоногт 1-2 удаа үдээс өмнө амттан идэж болно. Дуртай хоолоо хориглох хэрэггүй. Учир нь та дуртай хоолоо хориглосноор стресстэж, хүссэн үр дүндээ хүрч чадалгүйгээр дэглэмээ зогсоох эрсдэлтэй юм.

Хэрхэн турж эхлэх вэ?

Дэглэмийн үр дүн

Хэрвээ та дээрх зөвлөгөөг бүрэн гүйцэд дагаж чадвал үр дүн нь эхний долоо хоногоос л мэдэгдэж эхэлнэ. Бие илүүдэл уснаасаа салж, бага багаар өөхийг хайлуулж та илүү галбирлаг харагдах болно. Өдөрт нийт 5 удаа хооллох хэрэгтэй. Харин орой та нэг аяга тараг уугаарай.

Энэхүү дэглэмийн давуу тал нь та хүссэн зүйлээ идэх боломжтойд оршино. Тиймээс таны бие организм амин дэмийн дутагдалд орохгүй. Спорттой хослуулж хийвэл бүр ч илүү үр дүнтэй.

Дэглэмийн үр дүн
Долоо хоногийн дэглэмийн цэс:
Бас нэгэн давуу тал нь та өөрийнхөө цэсийг өөрөө зохиох боломжтой. Хэзээ юу идэхээ та өөрөө л сонгоно. Гэхдээ “5 халбага” гэдгийг л мартаж болохгүй.

Бид танд жишээ авч болох хоолны цэсийг танилцуулья.

Даваа:

Өглөө: Усанд чанасан жимстэй овьёос

Үд дунд: Алим

Өдрийн хоол: Гурвалжин будаа, тахианы цээж мах

Их үд: Нэг стакан йогурт

Оройн хоол: Ногооны салат

Мягмар:

Өглөөний хоол: Усанд чанасан жимстэй овьёос

Үд дунд: Бяслагтай талх эсвэл гадил

Өдрийн хоол: Чанасан өндөг, нэг таваг шөл

Их үд: Нэг аяга тараг

Оройн хоол: Бор будаа

Лхагва:

Өглөөний хоол: Сүүтэй өглөөний хоол

Үд дунд: Атга бүйлс

Өдрийн хоол: Утсан загас

Их үд: Алим

Оройн хоол: Хоёр чанасан өндөг эсвэл ногооны салат

Долоо хоногийн дэглэмийн цэс:
Пүрэв:

Өглөөний хоол: Улаан лоольтой омлет

Үд дунд: Атга хатаасан жимс

Өдрийн хоол: Утсан загас

Их үд: Нэг аяга йогурт

Оройн хоол: Жигнэсэн тахианы цээж мах

Баасан:

Өглөөний хоол: Самартай овьёосны каш

Үд дунд: Жимсний шүүс эсвэл алим

Өдрийн хоол: Бяслаг эсвэл хүнсний ногоотой паста

Их үд: Нэг аяга тараг

Оройн хоол: Ногооны салат

Бямба:

Өглөөний хоол: Нэг чанасан өндөг

Үд дунд: Атга хатаасан жимс

Өдрийн хоол: Хулууны зутан

Их үд: Алим

Оройн хоол: Чанасан үхрийн мах эсвэл тараг

Ням:

Өглөөний хоол: Зөгийн бал, самартай ээдэм

Үд дунд: Нэг аяга тараг

Өдрийн хоол: Нэг таваг шөл, зүсэм бүхэл үрийн талх

Их үд: Тал авакода

Оройн хоол: Ногооны салат

Танд амжилт хүсье!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.