Н.Номтойбаяр Намуун нар гэрээгээр гэрлэжээ
Дурлалын паянгаар дүүрэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Намуун гэх загвар өмсөгч бүсгүйтэй дэр нэгтгээд удаагүй. Тэд дундаасаа бяцхан хүүтэй болж амжсан.
Эх сурвалжийн мэдээллээр хосууд гэрлэлтийн гэрээ байгуулж, хүүхэдтэй болж хамтын амьдралаа эхлүүлжээ. Уг гэрээндээ эцэг эхийн үүрэг, санхүүгийн дэмжлэг, хэн хэнийхээ хувийн амьдралд хөндлөнгөөс оролцоход анхаарах заалтын тодорхой тусгасан гэнэ лээ.
Гэтэл саяхан загвар өмсөгч Намуун нөхрөө хардаж нэлээд хэрэг мандаасан сурагтай.
Тэрээр өөрийн нөхөр Н.Номтойбаярыг загвар өмсөгч Т.Ундармаатай хардаж, бөөн хэрэг мандаажээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Т.Ундармаа шөнийн 12 цаг болж байхад буудалд найзууд нэрээр хамтдаа сууж байх айхтар хүүхэн юмаа. Та хоёрыг бурхан өршөөг” хэмээн бичжээ.
“Деррик ажиллагаа” явуулсан хартай гэргий Намууны хувьд өмнө найруулагч Б.Тамиртай амрагийн харицаа үүсгэж явсан түүхтэй.
Хятадад сургууль төгссөн тэрээр хөтлөгч Б.Мөнхзулын үеэл дүү гэсэн шүү.