Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанаас харахад үргэлж хоцордог хүмүүс үнэндээ тийм ч бүдүүлэг биш бололтой. Сэтгэл судлалын үүднээс үзвэл хүмүүсийг 2 ангилж болох гэнэ. Эхний (A) төрлийн хүмүүс нь түргэн шуурхай, өөртөө шүүмжлэлтэй ханддаг, бусадтай өрсөлдөх дуртай байдаг бол нөгөө төрөлд (Б) нь тайван, тэвчээртэй, урсгалаараа явдаг хүмүүс багтдаг байна. Ингээд “Б” ангиллын буюу үргэлж хоцордог хүмүүс илүү амжилт гаргадаг шалтгааныг хүргье.
Байнга хоцордог хүмүүс илүү их амжилт гаргадаг
ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
1Тэд илүү бүтээлч
Дээрх ангиллын хоёрдугаарт багтсан хүмүүсийн хувьд төсөөлөн бодох чадвар нь өндөр байдаг. Энэ нь бүтээлч байдлыг шаарддаг ажлын байр дээр амжилт гаргахад илүү хэрэгтэй. Тэд дүрмээс гажиж, тогтсон хэм хэмжээнээс гарахаас огт айдаггүй. Асуудалд хандахдаа нарийн деталь биш ерөнхий хүрээгээр нь авч үздэг. Уг хандлага нь энтрепренер, удирдагч нарт илүүтэй харагддаг.
Ажлын үеэр тэд цаг хугацааны бүхий л мэдрэмжээ алддаг боловч эцсийн үр дүн нь үнэхээр чанартай байх болно.
2Тэд өөдрөг үзэлтэй
Үргэлж хоцордог хүмүүс өөдрөг үзэлтэй байх нь элбэг байдгийг судалгаа харуулжээ. Энэ чанарынхаа ачаар тэд амжилт өөд заавал тэмүүлэх, бууж өгөхгүй байх чадвартай болдог байна. Психологич Мартин Селигманы хийсэн судалгаагаар өөдрөг үзэлтэй худалдагч нар гутранги худалдагч нараас 88 хувиар илүү бараа борлуулж чаддаг гэнэ. Ерөнхийдөө өөдрөг хүмүүс хэдий асуудал гарлаа ч өөр сонголт заавал гарч ирнэ гэдэгт итгэдэг тул шантралгүй урагшилсаар байдаг.
3Олон ажлыг зэрэг амжуулж чаддаг
Найз чинь залхуу учраас л байнга хоцордог гэвэл ташаа ойлголт байх нь. Бүгдийг зэрэг хийх гэж оролддог, тэр нь заримдаа амжилт авчирдаг тийм хүмүүс олон бий. Гэхдээ олон үйлдлийг зэрэг хийх нь цаг хугацааны баримжааг алдуулдаг эрсдэлтэй. Гол нь та уг чанарыг хяналттайгаар ашиглаж, бүгдийг өөртөө болон бусдад саад бололгүйгээр зохион байгуулж сурах нь чухал юм.
4Тэд илүү тайван
Сандрах, сэтгэл түгших асуудал “Б” төрлийн хүмүүст бараг гардаггүй. Үүний ачаар тэд стрессийг илүү сайн зохицуулж чаддаг. Бага стресстэх тусам ажлын үр дүн сайн байдаг гэдгийг санах хэрэгтэй. Хоцрохыг эс тооцвол алдаа бага гаргана гэсэн үг.
5Төгс байдлыг эрхэмлэдэг
Та чухал уулзалтанд бэлдэж байна гэж бодъё. Эхлээд та хувцсаа өмсөж, нүүрээ будаж, гарахын өмнө индүүгээ салгасан эсэхээ шалгана. Энэ бүгдийн дараа цагаа хартал та хоцрох нь ойлгомжтой болсон байна.
Бүгдийг төгс хийхийг хичээх нь таныг хоцроход хүргэх боловч ажлын үр дүнг тань гайхалтай сайжруулна. Аливаа ажлыг дутуу хийхгүйгээр заавал бүрэн дуусгах нь шилдэг ажилтны чанар юм.