“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин өдгөө өөрийн “МонГалТовчоон” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Түүнийг “Мацагтан Монголчууд” группээр нь олон нийт сайн мэднэ. Өөрийн цахим хуудсаар дамжуулан олон төрлийн мэдээлэл түгээдэг тэрбээр энэ удаад бүсгүйчүүдийг нэгнээ дэмждэг байхад уриалжээ.

Энэ тухай П.Анужин “Нэгдье, нийлье, жендэр, хүчээ нэгтгэе гэж эмэгтэй улс л ярих юм. Тэгсэн атлаа эмэгтэй хүн л нэгнээ хорлож, муулж, жөтөөрхөх нь элбэг?!! Лоозогнохгүй зүгээр л үйлдлээ засчихвал…” хэмээсэн байна.

Үүнтэй ч олон бүсгүйчүүд санал нэгдэж нэгнээ дэмждэг байх тал дээр санал сэтгэгдлээ хуваалцсан байна.

