Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Б.Чинбатад зориулсан тоглолтын уран бүтээлчид тодорчээ
нийтлэлчид

Б.Чинбатад зориулсан тоглолтын уран бүтээлчид тодорчээ

coolBy cool01/16/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

 


Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч зардал өндөртэй урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир манай урлагийнхан хандивын аяныг эхлүүлээд явж байгаа. Мөн монголын соёл, урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, рок попын “Niciton & Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагуудын “Аравт”тоглолт хийхээр болсон бөгөөд тус тоглолтуудын уран бүтээлчид тодорчээ.

Эхний тоглолт бол “Niciton & Friends” тоглолт бөгөөд хоёрдугаар сарын 1-нд 17:00 цагаас болох ба тоглолтод “Баян монгол”, “Харанга”, “Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр”, “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, “Люмино” , “S4”, хамтлагууд болон Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, МУСТА С.Сэрчмаа, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Анхмаа, Наагий, Наки, Gee, Мишээл нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.

Харин хандивын тоглолтын үргэлжлэл болох мэргэжлийн уран бүтээлчдийн “Аравт” тоглолт хоёрдугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагт болно. Тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын филармони, Монгол Улсын Консерватори, “Морин хуурын чуулга”, “Түмэн эх” чуулга, “Улаанбаатар” чуулга, “Бөртэ”, “Алтан ураг”, “UB DRUMS” хамтлаг болон Ардын жүжигчин П.Цэрэндагва, П.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, Ө.Уянга, Э.Анхбаяр, гитарчин Д.Өлзий-Орших, морин хуурч Д.Шинэцог, лимбэчин Г.Адъяадорж, хийлч М.Хулан, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Г.Эрдэнэтунгалаг, Л.Чулуунбаатар, Э.Төрмандах, О.Гансувд нар оролцох юм байна.

Тасалбарын үнэ

“Niciton & Friends” тоглолт: 30,000, 40,000, 60,000 төгрөг

“Аравт” тоглолт: 25,000 төгрөг.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.