Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Үр шилжүүлэн суулгах эмнэлгүүд Монголд бүртгэлгүй эм хэрэглэж, худалдаж байжээ
нийтлэлчид

Үр шилжүүлэн суулгах эмнэлгүүд Монголд бүртгэлгүй эм хэрэглэж, худалдаж байжээ

coolНийтэлсэн: cool01/17/2020Шинэчилсэн:01/17/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үр шилжүүлэн суулгах эмнэлгүүд Монголд бүртгэлгүй эм хэрэглэж, худалдаж байжээ

Т.Энхриймаа

Үр, хүүхэдтэй болох гэж хичээдэг ч эрүүл мэндийн шалтгааны улмаас чаддаггүй гэр бүлийнхэнд шинжлэх ухааны ололтоор эмчилгээ хийн, үр шилжүүлэн суулгаж аз жаргал бэлэглэдэг жишиг олон улсад нэвтэрсэн. Дэлхий дахинд энэ төрлийн эмчилгээ өндөр үнэтэй байдаг. Уг эмчилгээг манай улсад 4-5 эмнэлэг үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэдний үйлчилгээ, эм тариа нэлээд өндөр үнэтэйг үйлчлүүлэгчид нь хэлдэг.

Гэвч тэд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй, хэрэглэхийг хориглосон ч гэж хэлж болох эм, тариа, биологийн идэвхт бүтээгдэхүүн борлуулж байсан нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтаар илэрчээ. Тэдгээр эм, бэлдмэлээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ченжүүдээс худалдаж авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буйг мэргэжлийн хяналтын байгууллагын эх сурвалжууд мэдээлэв.

Албаны эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “RMC, Си эл даблью эйч, “Өөжин мед” эмнэлэгт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эм, аминдэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгч нартаа борлуулж, санхүүгийн баримт бичгийн хуурамчаар үйлддэг, тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй, Монгол Улсад бүртгэлгүй аминдэмүүдийг хадгалж, худалдаж байсан нь илэрч цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна” гэсэн юм. Манай зах зээлд эмэгтэй хүний үргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй гэх “Прогинова”, “Цетротид” гэх эм, тариа нь 680-750 мянга хүртэл төгрөгөөр борлуулдаг юм байна.
Тэдгээр эмнэлгээс хураасан “Прогинова”, “Прогестрон”, “Диферелин” зэрэг хэд хэдэн төрлийн эм, ампултай тариа нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй аж. Манай Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй, хугацаа нь дууссан, эм хангамжийн байгууллагаас бусад эх үүсвэрээс худалдан авахыг хориглодог.

Гэвч дээрх эмнэлгүүд уг хуулийг зөрчөөд буй аж. Түүнчлэн “Юнимед” эмнэлгийнхэн иргэн Б-гийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж ирсэн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Цетротид” гэх тариа, “Прогинова” хэмээх эмийг их хэмжээгээр хадгалж, үйлчлүүлэгчдэдээ худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үүнтэй холбогдуулж тус эмнэлгийн ажилтан С гэх хүнийг шалгаж эхэлсэн гэнэ.

Хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр хууль бусаар Улсын эмийн бүртгэлд байхгүй эм оруулж ирж худалдсан, хадгалсан дээрх эмнэлгүүдийн удирдлагад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэнэ.

Үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг RMC эмнэлгийн үүсгэн байгуулагч нь АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, “Өөжин мед” эмнэлгийн захирал нь Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууганы эхнэр Х.Азжаргал гэдгийг үйлчлүүлэгчид нь андахгүй. Харин Си эл даблью эйч (CLWH) эмнэлгийг БНСУ-ын иргэн Чой Бум Чэ гэх хүн үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Ким Хёондүг, эмчилгээ эрхэлсэн орлогчийн албан тушаалыг манай улсын иргэн Б.Цогмаа хашдаг юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.