Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    07/09/2026

    Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

    07/09/2026

    Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

    07/09/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Баянгол дүүрэг барьц алдсангүй
Фото

Баянгол дүүрэг барьц алдсангүй

coolНийтэлсэн: cool01/22/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өвлийн улиралтай зэрэгцэн агаарын чанар, утаа, сургууль цэцэрлэгийн ачаалал зэргээс хамааран нийслэлчүүд тэр дундаа хүүхдийн өвчлөл, ханиад томуу гаардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ханиад, томуугийн халдвар, эмчилгээнд тэсвэртэй байдал, үл таних, устах вирус гэх мэт шинэ хүндрэлтэй нөхцөл байдал бий болсоор байгаа. Үндсэндээ манай улсад 12 сараас 2 дугаар сар хүртэлх хугацаанд эмчийн үүд сахиж, эмнэлгийн коридорт хэвтэгсдийн дараалал эрс нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хүчин чадлыг шалгаад авдаг гэхэд болно. Тэгвэл шинэ онтой зэрэгцэн “ХАВДРЫН ЭСРЭГ ДОВТОЛГОО” хэмээх шинэ төслийг эхлүүлээд байгаа Баянгол дүүрэг дээрх ачаалал шуургыг ажралгүй өнгөрөөж байна. Учир нь Баянгол дүүрэг өнгөрсөн хугацаанд тусгайлсан ахмадын, хүүхдийн гэх мэт нийт 14 эмнэлэг барьж байгуулсан нь дээрх өвчлөлийн ид үеийг түүртэлгүй давахад шууд нөлөөлсөн байна. Дүүргийн хүүхдийн эмнэлэг нь энгийн үед 200 хүүхдийн ор үйлчилгээнд бэлэн байдаг бол өвлийн ачааллын үеэр 150 ор шинээр нэмж гаргаснаар ямар нэгэн хүндрэл чирэгдэл үүсэхээс сэргийлж чадсанаас гадна тухайн дүүрэгт түр оршин сууж байгаа болон ойр бусад дүүргээс зорьж хандсан иргэдийг ч харьяалал, дараалал гэж цааш түлхэлгүй хандсан бүхэнд үйлчилсэн гэнэ. Дүүргийн засаг дарга С.Одонтуяагийн хувьд цаашид эрүүл мэндийн чиглэлээр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаас гадна, иргэдийнхээ хамт эрүүл амьдрах арга, ухаанд суралцах, хавдраас урьдчилан сэргийлэх, гэр бүл үр хүүхдийнхээ өмнө эрүүл байх хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг болох аливаа өвчлөлийг эрт илрүүлэн эмчлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа юм байна.

 

 

 

 

 

 

бусад
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Худалдааны гавьяат, “Carardli” брэндийн үүсгэн байгуулагч Н.Солонго манай дуранд

07/09/2026

Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна

07/09/2026

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий: “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?”

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Н.Мөнгөншагай, Б.Ялгуун нар хуримаа нижгэр хийлээ

07/09/2026

Монгол дархчуудын баярын өдрөөр “HASUI Mongolia” брэнд мэндэллээ

07/08/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртлээ

07/08/2026

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

07/08/2026

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.