Жүжигчин Э.Алдар найз бүсгүйтэй болжээ
“37-р точко” цуврал киноны Шизогийн дүрд тоглосон жүжигчин Э.Алдар өдгөө 35 настай ч гоонь эрийн амьдралаар амьдарч явсан.
Өдгөө “Фантастик” продакшинд харъялагдаж явдаг тэрээр албан ёсны найз бүсгүйтэй болжээ.
Түүний найз бүсгүйг Х.Хулан гэдэг бөгөөд үндэсний “We brand”-д ажилдаг юм байна.
Жүжигчин Э.Алдар хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагандаа “ Дэлхийн жишигээр 30 гэдэг бол ид нас шүү. Таарч тохирохгүй хүнтэй эрт гэрлэснээс таарч тохирох хүнээ олтолоо ганц бие явсан дээр.
Миний хувьд 35 хүрээд хүнтэй гэрлэнэ гэж боддог.
Тэр үед хувь хүний төлөвшилөөс гадна, санхүүгийн байдал ч бие даасан болсон байна” хэмээн ярьж байжээ.