Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эмүүжин: Дэлхий онц байдал зарлачихлаа, Монгол хилээ хаана уу
Папарацци

Эмүүжин: Дэлхий онц байдал зарлачихлаа, Монгол хилээ хаана уу

coolBy cool01/31/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дэлхий онц байдал зарлачихлаа, Монгол хилээ хаана уу…

Одоогийн байдлаар дэлхийн 22 оронд илрээд байгаа коронавирусээр өвчилсөн хүний тоо 10 мянга шүргэж, 215 хүн нас бараад байна. Үүнээс гадна халдвар авсан хүний тоо 12 мянга гэж бүртгэгджээ. Хамгийн сүүлд Италид хоёр тохиолдол илэрсэн. Халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь БНХАУ-ын иргэд бөгөөд ихэвчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө уг өвчний үүсгэгчийг биедээ тээсэн байна.

Халдварлагчдын тоо хоногт мянга мянгаар нэмэгдэж байгаагаас гадна далд үе нь урт үргэлжилдэг, сарьсан багваахай, могойноос хүнд халдварласан гэж үзэж байгаа, амьтны гаралтай бүлэг вирусээс үүссэн. Амьтнаас хүнд, амьтнаас амьтанд халддаг тул хянах боломж муу, эрсдэл ихтэй.

Одоогоор эмчлэх эм, вакцин олоогүй. Зарим хүнд тохиолдолд ДОХ-ын эсрэг эмийг зөвлөхөөс өөр аргагүй байгааг ДЭМБ урд шөнийн буюу 2020 оны нэгдүгээр сарын 31-ны хуралдаанаараа онцолж, цэнхэр гариг даяар онц байдал /SOS/ зарлалаа. Дашрамд хэлэхэд ДЭМБ эбола, зика, гахайн томуу зэрэг өвчний халдвар гарах үед энэхүү онц байдлыг зарлаж байжээ.

Эрүүл мэндийн салбар нь сайн хөгжөөгүй, эрүүл ахуйн асуудал ихтэй улс орнуудад халдварлавал хяналтаа алдахаас болгоомжлон SOS зарлаж буйгаа ДЭМБ-ын дарга дурдсан аж. Нийт 22 улсад бүртгэгдсэн тохиолдлын 90 хувь нь Хятадын иргэд, тэр дундаа Уханийн оршин суугчид. Энэ хотын далайн амьтны захаас үүссэн гэсэн оношоос өөр одоохондоо ямар ч ахиц алга.

Одоогоор зарим улс орнууд БНХАУ-ын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх, хятад оюутнуудыг хичээлд нь суулгахгүй байх зэрэг арга хэмжээ авч эхэлсэн, олон нийтийн үйлчилгээний газрууд хятад хүнд үйлчлэхгүй байх зэргээр сэргийлэн тусгаарлаж эхэллээ. Хятадтай хамгийн уудам нутгаар хиллэдэг, хамгийн олон боомтоор нээлттэй ажилладаг, хаяа залган суудаг Монгол Улс цаашдаа яах вэ? Дотооддоо чадах бүх арга хэмжээгээ авч байгаа ч энэ нь хангалтгүй гэдгийг ДЭМБ-ын дохио ийнхүү сануулж байна.

Саахалт айлын заяа нэг гэж үг бий. Саахалтынхан өвдөөд үхээд байна, бид бас өвдөх, үхэх, хяналтаасаа алдаж хяр дээр жиндэх ёстой юу?

Тэр тусмаа манай эрүүл мэндийн салбар ямар төвшинд байгаа билээ? Амны хаалтны ганцхан үйлдвэртэй ангайгаад сууж байгаа. Япон Солонгосоос амны хаалт гуйгаад дэлхий даяар шившгээ дэлгэж буй нь үнэн шүү дээ.

Хөршүүд маань долоо хоногт 1000 хүний эмнэлэг барьчихдаг чадалтай айл, хөөрхий Монгол 10 хүнээ оношилж чадахгүй тив дамнуулан оношлуур гуйдаг ядарсан бүл. ДЭМБ онц байдал зарлачихлаа. Монгол Улс хилээ хаана уу.

Энэ уудам нутагт малаа хариулаад, тариагаа тариад хоол хүнсээ хангаад байхад бид хилээ хааж хаалгаа цоожлоод жил байтугай хэдэн арванаар тэсч үлдэнэ, тэр байтугайг үйлдвэрлэж сурна!

Хүнээр баян хөршөө дагаж, хүний амиар барьцаа тавих эрх цөөхүүлээ монголчуудад үгүй…

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.