Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»  “Балинч”-аа аваач ээ Ё.Баатарбилэг сайд аа
нийтлэлчид

  “Балинч”-аа аваач ээ Ё.Баатарбилэг сайд аа

coolBy cool02/07/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор И.Пүрэвдорж, “Алдар цуут Анагаахын сургуулийн захирлын албыг өмнө нь хашиж байсан хүмүүс ч өөрсдөө алдар цуутай, эрдэм чадалтай энэ салбартаа домог мэт нэр хүндтэй улс байлаа. Харамсалтай нь одоогийн захирал гэгдээд байгаа Ж.Цолмон гэгч энэ бүсгүй намын нэрээр түрий барьж хууль бусаар захирлын суудалд суусан цагаас хойш сайн нэрт Анагаахын сургуулийн нэр сааралтаж бүдгэрсээр байна” хэмээн Өдрийн сонинд бичсэн нийтлэлдээ онцолсон юм.

Тэрбээр мөн “Хууль бусаар” захирал болсон гэж үзэж байгаагаа тайлбарлахдаа, тухайн үед БСШУС–ын сайд асан Ц.Цогзолмаа нь Ж.Цолмонтой цуг гадаадад явж ирсэнийхээ дараа буюу   2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тушаал гаргаж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан захирал Г.Батбаатарыг халж, Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Бүх нийтийн амралт эхэлж, сургууль тарж, багш нар амарчихсан үе буюу салбарын сайд нь Цолмонг хэзээ ч зөвшөөрөхгүйг мэдсэн учир “чоно борооноор” гэдгийг ийнхүү харуулсан хэрэг.

Гэтэл тус сургуулийн захирлыг солих өөрчлөх аваас сургуулийн хамт олны саналыг харгалзан хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлж сонгон шалгаруулдаг бөгөөд энэ л зарчмын дагуу Г.Батбаатар захирлыг 10 гаруй хүнтэй 4 шалгуураар өрсөлдөж, сонгон шалгаруулалтад ялсанаар БСШУ–ны сайдын 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар томилж байжээ. Харин өнөөгийн захирал Ж.Цолмон энэ бүх шалгуураар орсонгүй, намын нэрийг барьж, зүтгэсээр Ц.Цогзолмаа найзаараа ийнхүү зүтгэж хүслээ биелүүлсэн байдаг. Харин энэ зохисгүй явдлыг “60 тэрбумын томилгоо” гэж үзэн багш нарын зүгээс эсэргүүцэж, телевизээр мэдэгдэл хийж, БСШУС–ын яамны үүдэнд жагсаж, багш нар Ж.Цолмонг эсэргүүцэж гутлаараа шидэж танхимаас хөөж гаргасан зэрэг үйл явдал болж байв.

Энэ үед зуны амралт дуусч хичээл эхэлсэн тул сургалтын үйл явцаас багш оюутнуудыг хөндийрүүлэхгүйн тулд эсэргүүцлийн цуглаанаа зогсоож, хуулийн шугамаар үнэн мөнөө олохоор шүүхэд хандсан байдаг. Ингэснээр анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 04-нд хуралдаж Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилох, өнгөрсөн хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гаргав. Ц.Цогзолмаа, Ж.Цолмон нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдав. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-нд  хуралдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх магадлал гаргасан. Тэд мөн л шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Дээд шүүхэд ханджээ. 2019 оны 04 дүгээр сарын 25-нд Дээд шүүх хяналтын шатны хурлаа хийж “Нийслэлийн шүүхийн магадлалыг хэвээр үлдээсүгэй” гэсэн шийдвэр гаргасан байна. Мөн 2019 оны 07 дугаар сарын 30-нд Сүхбаатар дүүргийн шүүх шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан. Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар  албан тушаалтнуудаас хэн нь ч хөдөлгөсөнгүй. Ийнхүү профессор Г.Батбаатар ардын намын эрх мэдэлтнүүдэд албан тушаалаа булаалган ажилгүй болсоор 1 жил 6 сарын нүүр үзлээ. Дээд шүүхийн шийдвэрээс дээгүүр эрх мэдэлтнээр өөрийгөө хамгаалуулсан Ж.Цолмон гэгч “Намайг нам минь хамгаална” гэж ярьдаг төдийгүй түүндээ эрдэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гээч болж байна. Арай дэндсэн хэрэг биш гэж үү, Баатарбиэлэг сайд аа…

Т.Энхриймаа

мөрч.мн

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.