Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    06/22/2026

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Бусдад зориулсан хайр халамж хэдийд тээг болж хувирдаг вэ
Зөвөлгөө

Бусдад зориулсан хайр халамж хэдийд тээг болж хувирдаг вэ

coolBy cool02/08/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

– Бусдад зориулсан хайр халамж хэдийд тээг болж хувирдаг вэ?

– Үзэл суртал шургасан агшинд хайр хорон болж, халамж шорон болж хувирдаг. Жишээ нь, чи эх хүн бол үр хүүхдээ халамжилж таараа. Түүнд чиний хайр хэрэгтэй, хоол хэрэгтэй, ээл хэрэгтэй. Харин үзэл суртал чинь хэрэггүй.

Түүнд Христос, Лал, эсвэл коммунист, фашист болох буюу үл болохыг тулгах ёсгүй. Эмч, инженер, бизнесмэн болохыг шаардах учиргүй. “Хайрлан өсгөе, хүүгээ. Өсч том болохоороо өөрөө чи хувь заяагаа сонгоорой. Юуг ч сонгосон, хэн ч болсон чамайг би адислах болно” гэж хэлж байгаа бол чиний хайр цэвэр ариун байна. Ондоо бол хайр чинь ов мэх болжээ.

“Дарга сайд л болохгүй бол… Алтан медаль авахгүй бол… Нэр төртэй хүн болохгүй бол…” гэхчлэн болзол тавьж байгаа бол хайр халамж чинь урхи занганаас өөрцгүй. Бидний хайр урхи занга болсноос болж энэ дэлхий там болжээ.

Эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгчийн хайр халамж хүнд мундаагүй. Тэгээд хүн яагаад ийм зовлонтой амьдардаг юм бэ? Энд нэг л юм буруу байна. Бүр үндэс сууринд нь оршсон алдаа байна. Тэр бол хайр халамжийн тавьдаг болзол нөхцөл: “Ийм бай, тийм бол, үүнийг хий, түүнийг боль!” гэсэн.

Хэн нэгнийг чи болзолгүйгээр хайрлаж болохгүй юу?

Түүнийг өөрчлөхийг хүсэхгүй, сайжруулахыг хүсэхгүй, зүгээр л
байгаагаар нь хүлээн авч, зөнгөөр нь хайрлах.

Тэр цагт чи өөрөө ч хайрандаа жаргаж, нөгөө хүн ч цэцэглэх болно. Санаж яваарай. Чиний хайр халамжинд наймаа шургаагүй, амбиц шингээгүй бол түүнийг хүртсэн хүн үүрд чамайг хайрлах болно. Харин үзэл суртлаа юүлсэн халамжийн хариуд тэр хүн хэзээ ч чамайг уучлахгүй. Үр хүүхэд нь эцэг, эхээ уучилж чадахгүй явдгийн учир энэ.

Психоаналист сэтгэлзүйчдээс асуугаарай. Хүүхдэд учирсан бүх тохиолдолд эцэг, эхийн хайр халамж нэн их байдаг. Даанч тэдний халамж бизнес шиг хүйтэн, тооцоо бодсон. Тэд өөрсдийн амбицаа үр хүүхдээрээ дамжуулж биелүүлэхийг хүссэн байдаг. Хайр зүгээр л бэлэг байх учиртай. Үнийн шошго зүүнгүүт тэр хайр биш болно.

– Ошо “Очир огтлогч судар”

#АгнистынГэгээ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.