Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Нийслэлийн төр захиргааны байгууллагууд сахилга хариуцлагаа чангатгах үүргийг хотын дарга өглөө
Фото

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд сахилга хариуцлагаа чангатгах үүргийг хотын дарга өглөө

coolBy cool08/13/2018Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг өнөөдөр зохион  байгуулж, төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүргийг хотын дарга өглөө.

“Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх,   бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах  хэрэгтэй” гэж  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцоллоо.   Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг  8 дугаар сарын  10-наар тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт  тавихыг үүрэгдлээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө авто замын шинэчлэл засварын ажлыг дуусгах,  цэцэрлэг сургуулийн  урсгал засвар болон  шинээр ашиглалтад  орох  барилгуудад байнгын хяналт тавьж, стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна.  Мөн үерийн  улмаас  эвдрэл үүссэн авто замуудыг засварлах ажлыг ч эрчимжүүлж,  шат шатандаа ажлыг шуурхайлах үүрэг өглөө.

Түүнчлэн ажлын байранд архидан согтуурах,  тамхи татсан тохиолдолд  Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ харьяа агентлаг,  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт хотын дарга хатуу санууллаа.  Нийслэлийн төр захиргааны   бүхий л байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгаж, хүйтний уур амьсгал орохоос урьтаж бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа шуурхайлахыг  даалгалаа.  Бүтээн байгуулалт, тохижилт, өвлийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн  бүртгэл, элсэлтийн ажлуудтай хотын даргын ахалсан ажлын хэсэг  газар дээр нь очиж танилцана гэдгээ мэдэгдсэн юм.   Нийслэлийн  4 том гүүрийн бүтээн байгуулалтын явцтай өнөөдөр  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг  хяналт, шалгалт  хийсэн бол   эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил, гэр хорооллын “Дэд бүтцийн төв” байгуулах  болон “ Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн явцыг  мөн шалгана гэдгээ хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.