Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

    06/23/2025

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил
нийтлэлчид

Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил

coolBy cool02/12/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гадаадад буй монголчуудыг аяга угаасаар ухаан санааны бухимдалтай (бүр сэтгэцийн конфлекстэй гэсэн шүү) болсон хүмүүс гэж нэлээд нэр бүхий улс төрчид, бизнесийн бүлгийн олны танил хүмүүс твиттер дээр тохуурхах маягтай жиргэж байхыг би саяхан харлаа. Сонгуулийнх нь бухимдал, хорсол хараахан тайлагдаагүй тэднийг буруутгаад одоо яахав ээ.

Гэхдээ энэ талаар санал бодлоо нэг удаа хэлье гэж бас бодов.

Аяга угаах ариун буянтай ажил гэж би өөрөө боддог шүү.

Хүн болохын тулд ажлынхаа гараагаа аяга угааж эхэлдэг хэмээн би бодном. Би бага насаа эмэг эхтэйгээ өссөн нэгэн. Хүн гэрт ороод гарахаар эмээ маань за аягаа угаагаарай миний хүү гэнэ. Би бөөн баяр хөөртэй болоод, зочны цай уусан аягыг авч угаадаг байлаа. Дахиад хүн хар орж ирвэл аяга угаах ажилтай болно гэж заримдаа бүр тэсэн ядан хүлээж суудаг байв. Тэгэхээр аяга угаах маань миний ажил хөдөлмөр сурах анхны гараа байлаа. Одоо ч би хоол ундаа идэж уучихаад аяга тавгаа угаах дуртай.

Нэг л сэтгэлд дотно байдаг юм. Хэдийвээр хүний нутагт олон жил сурч, хөдөлмөрлөхдөө аяга угааж амьдралын гараагаа эхлээгүй ч тийнхүү байдлаар эхэлж буй нутаг нэгтнээ хараад би тэдэнд улам их хайр хүрдэг билээ. Тэд хаанаас ч хэнээс ч хулгай хийгээгүй, тэд бас луйвар, дээрэм хийгээгүй. Тэд төрийн мөнгөөр казино тоглосонгүй, тэд улсаа мөн худалдсангүй. Тэд амь зуухаар, амьдралаа залгуулж яваа эгэл нэгэн монгол хүн юм.

Аяга угааж амьдралынхаа гараагаа эхэлсэн хүмүүс нүдний өмнө өөдөлж, өсөж дэвжээд, хэдхэн жилийн дараа ажил төрөл нь сайжраад, амьдрал нь улам дээшлээд, нутагтаа үлдсэн ар гэр, ахан дүүсээ хоногийн хоолтой залгуулж, тэжээгээд явчихдаг юм.

Тэгэхээр аяга угааж амьдралаа эхэлсэн хүмүүсийг тохуурхах биш, харин магтан дуулвал зохино.

Монголын нийгэмд буй, бусдыгаа доромжилж буй нөхдийг танин мэдэж, хэн нь хэн бэ? гэдгийг олж харж сурах цаг болжээ. Гадна буй хүмүүсийг “татвар төлөөгүй амиа хоохойлж суугаа байж улс орноо шүүмжиллээ” гэх хүн бас байна. Улсад тэд татвар төлөөгүй нь үнэн буй за. Гэхдээ тэд гадаадад гарснаараа төдий чинээ улс орны үүрэх ачааг хөнгөлж, нутагтаа үлдсэн хэдэн зуун мянган монголчуудын ахуй амьдралыг залгуулж, их ачааг үүрч яваа шүү. Тэгэхээр тэд хэд нугалаад төлсөөн! Нэг нүүдэл ахиулаад бодоорой! Тэдний Монголд оруулсан хөрөнгө оруулалт бол айл бүрт шууд тусгалаа олж, улсын ачаанаас мөн тэр хэмжээгээр ахин хөнгөлж байгаа.

Үүнтэй хэн ч маргахгүй байх аа. С.Баяр, С.Батболдын Засгийн Газрын үед харьд буй монголчуудын Монгол орны хөгжилд оруулж буй хувь нэмрийг төрөөс ихээхэн үнэлж, удаа дараа мэдэгдэл хийж, мэндчилгээ дэвшүүлж байсныг нь тод санаж байна. Харин түүнээс хойших Засгийн Газруудын үед “улс орны эдийн засаг хөгжихөөр улсаас хувь авах гэж ядарч байхад гарсан эдгээр нөхөд ирж байна” гэж адлах үг цухалзуулдаг төрийн албан хаагчид мэр сэр бий болсныг үзэж, сонсож билээ.

Гадна байгаа хүмүүс өнөө ч гэсэн ар гэр, ахан дүүсээ үргэлжлүүлэн тэжээсээр яваа нь үнэн шүү. Харин тэдэндээ зориулсан төрийн бодлого л дутагдаж байна. Монгол улсын ЗГ, УИХ, “Шинэ” Ерөнхийлөгч энэ тал дээр санаа тавина хэмээн ихэд найдаж байна.

Аяга угаах бол ариун цагаан хөдөлмөрийн эхлэл шүү.

Ширчингийн Баатар

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.