“Маск” продакшны жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэн Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан эхнэртэйгээ хоёулханаа “жаргах”-аар аялалд гарчээ.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Энэ бүсгүйг өөрийн болгож авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хамт аялахыг мөрөөдөж байлаа. Хайрыгаа өдөр шөнөгүй жаргаана” гэжээ.
Залуу жүжигчин Ц.Жижгээ эхнэр болон охин, хүүгийнхээ хамт амьдардаг. Түүний эхнэр эдийн засагч мэргэжилтэй юм.