Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Э.Намуунаа оюутан байхаасаа “Орших уу, эс орших уу” реалити шоугаараа олонд танигдсан.
Тэрээр өмнөх амьдралаасаа хүү охин хоёртой ч тус театрын жүжигчин Г.Эрхэмбаяртай хоёр дахь амьдралаа эхлүүлэн “Бүтэн амьдрал” босгох гэж явна.
Энэ тухайгаа тэд өөрийн үзэгч фенүүдээсээ нуугаагүй. Хэн хэн нь өмнөх амьдралаасаа хоёр хоёр хүүхэдтэй нийлсэн.
Тиймээс Э.Намуунаа “шинэ” нөхөр Г.Эрхэмбаяртаа ажлаа даатгаж, өөрөө хүний өөрийн хүүхдүүддээ “сайн эх” байхыг хичээж гэр бүлээ төвхнүүлэх хүндхэн ачааг нуруундаа үүрээд завгүй гүйнэ.