Реппэр Цэцэ хайрын баяраар шинэ хүн “бэлгэнд авав”
Урлагийнхан дундаа “Бие жижигхэн ч бэлчээр томтой” гэгддэг “Vanquish” хамтлагийн гишүүн реппэр Цэцэ буюу Н.Цэцэнбилэг өнгөрсөн Валинтений баяраар шинэ хүнээ өлгийджээ.
Энэ тухайгаа тэрээр хайрын баяраар шинэ хүн “бэлгэнд авав” хэмээн тодотгосон байна.
Реппэр залуугийн хувьд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамбын хүргэн.
Харин түүний гэргийг Д.Саруул гэдэг бөгөөд реппер залуугаас даруй 5 насаар эгч билээ.