Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Ванесса Брайнт: Бурхан тэр хоёрыг тусдаа байж чадахгүйг нь мэдсэн учраас тэднийг хамтад нь авч явахаар шийдсэн болов уу
Фото

Ванесса Брайнт: Бурхан тэр хоёрыг тусдаа байж чадахгүйг нь мэдсэн учраас тэднийг хамтад нь авч явахаар шийдсэн болов уу

coolНийтэлсэн: cool02/26/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ванесса Брайнт: Бурхан тэр хоёрыг тусдаа байж чадахгүйг нь мэдсэн учраас тэднийг хамтад нь авч явахаар шийдсэн болов уу

Манай цагаар мягмар гарагт сагсан бөмбөгийн домогт тоглогч Коби Брайнт болон охин Жианна нарын дурсгалыг хүндэтгэх ёслол болсон билээ. Энэ үдэш Коби Брайнтын бэлэвсэрч үлдэж буй гэргий Ванесса Брайнтын хэлсэн үг хүмүүсийн сэтгэлд хамгийн ихээр хүрсэн юм. Ванесса танхимд цугласан олонд хандан үг хэлэхдээ “Би түүнийгээ олны танил од юмуу гайхамшигтай сагсанбөмбөгчин гэдгээр нь хардаггүй байсан. Тэр миний хайртай эр нөхөр, хүүхдүүдийн маань сайхан аав байсан юм. Тэр минийх, түүний бүх зүйл нь минийх байсан, би түүнийхээ анхны хайр, анхны найз охин нь, эхнэр нь, хамгийн сайн найз нь, зөвлөх нь, хамгаалагч нь байсан. Коби маш сайн нөхөр байсан. Түүний намайг гэсэн тэр их хайрыг би яг одоо үгээр дүрслэн хэлж чадахгүй байна” гэжээ.

Ванесса үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ Кобиг жентельмен, харилцаандаа маш романтик нэгэн байсныг онцолсон юм. Тухайлбал хэдэн жилийн өмнө Гэгээн Валентины баяраар Коби Ванессад хайр дурлалын сэдэвтэй хамгийн агуу кинонуудын нэгт тооцогддог “The Notebook” уран сайхны кинонд гардаг тэмдэглэлийн дэвтэр, жүжигчин Рейчел Макадамсын өмссөн цэнхэр өнгийн даашинзыг бэлэглэж байжээ. Яг тэр кинон дээр гардаг шиг хамтдаа хөгширч, амьдралаа хамт туулахыг хүсч буйгаа илэрхийлж байсан нь тэр хэмээн Ванесса дурссан байна.

Коби охин хүүхэдтэй аавуудын MVP буюу хамгийн үнэ цэнэтэй тоглогч нь байсан. Тэр охидтойгоо үргэлж ярилцаж, тэднийг ямар ухаантай, үзэсгэлэнтэй, хүчирхэг болохыг нь хэлж өгдөг байсан. Зарим үед хүнд хэцүү зүйл тохиолдох ч гэлээ, хүчтэй зоригтой байж урагшилснаар тэр бүхнийг даван туулж чадна гэдгийг охиддоо сургадаг байв. Жианна, Коби 2 үргэлж л хамтдаа байдаг байсан. Жианнагийн сагсан бөмбөгийн авьяас, дадал нь Кобиг маш ихээр баярлуулдаг байлаа. Бурхан тэр хоёрыг тусдаа байж чадахгүйг нь мэдсэн учраас тэднийг хамтад нь авч явахаар шийдсэн болов уу” гэжээ.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан

спорт энтертайнмент
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.