“+17”-ын Цогтоо “ачаагаа үүрч” явна
Хаана ч явсан инээд муутай нэгэн бол У.Цогтбаяр. Тэрнийг хүмүүс “+17” инээдмийн цувралаар нь андахгүй. Хошин урлагт шинэ хэв маяг, урсгалыг оруулсанаар үзэгчдийг байлдан дагуулах болсон.
Хоёр өөр продакшны залуу жүжигчид болох Цогтоо, Жижгээ нар хамтран “+17” инээдмийн цувралаар ёстой л “балайг” нь авч байгаа. Хэдий янз бүрээр хошигнодог хэдий ч, буруугаар ойлгох зүйл байхгүй биз.
Алхаа гишгээ, ярьж байгаа хэв маягаас өгсүүлээд өөрийн имижээ бүрдүүлж чадсан Цогтоо аль хэдийн гэр бүл зохиож, хоёр хүүхэдтэй болсон билээ.
Тэрээр гэр бүлийнхээ зургийг өөрийн цахим хуудаснаа оруулж “Амьдралын ачаагаа арай чүү даах үед” гэжээ.