Жүжигчин Д.Мөнхдалай урлагаас улс төр рүү “хальтрав”
“Хувьсал” продакшны хэд хэдэн уран бүтээлд тоглож амжсан загвар өмсөгч, жүжигчин Д.Мөнхдалай урлагийн салбараас улс төр рүү “хальтраад” байгаа гэнэ шүү.
Тэрээр НАМЗХ-ны гишүүн болж, улаан зангиа зүүж “бяцхан” улс төрийн уулзалт хийж явдаг болжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, түүнийг улс төрд ороход нөлөөлсөн хүн нь түүний найзууд гэсэн.
Загвар өмсөгч, жүжигчин Д.Мөнхдалайн аав нь МУ-ын Төрийн шагналт, гавъяат багш, доктор профессор П.Долгор агсан. Түүний аав 1991 онд өөд болсон хэдий ч, өдгөө П.Долгорын нэрэмжит мэс заслын клиник байдаг.
Д.Мөнхдалайн хувийн амьдралын тухайд гурван хүүхдийн аав. Эхнэрээсээ салаад багагүй хугацаа өнгөрч байгаа ажээ. Ингэхдээ хүүхдүүдээ ээж дээр нь үлдээсэн байна.
Эхнэр нь загвар өмсөгч Зулгэрэл бөгөөд Камертон хамтлагийн дуучин Мээдээгийн “Mi amor” дууны клип зэрэг олон уран бүтээлд тоглосноор нь үзэгчид андахгүй.
Экс эхнэр загвар өмсөгч Зулгэрэлийн хувьд “Queen Chiken”- ээ удирддан ажлуулдаг.