Хятадын тэргүүн хатагтайгаас “мөнгө босгосон” монгол бүсгүй
“Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч Э.Энхриймаа БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюанийн хараанд өртөж явсан түүх түүнд бий.
Тодруулбал, одоогоос 2 жилийн өмнө мисс бүсгүй хүмүүнлэгийн ажлынхаа шугамаар тус улсын тэргүүн хатагтайд захидал илгээсэн байдаг.
Тэрээр захидалдаа сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлж, ард түмнээ хамгаалах зорилгоо тусгасан гэнэ лээ.
Харин Хятадын тэргүүн хатагтайд Монголын мисс Э.Энхриймаагийн санаа зорилго нь таалагдсан учраас “Сүрьеэгүй Монгол” төсөлд 100-н мянган юань хандивлаж байжээ.