“Гоолиг” болсон жүжигчин Г.Чулуунцэцэг төрсөн өдрөө тэмдэглэв
Монголын хошин урлагийн “Маск” продакшн урлагийн “акул”-ууд хийгээд шигтгээ болсон залуу, эмэгтэй жүжигчдээрээ бусдаас ялгардаг. Тэдний нэг бол жүжигчин Г.Чулуунцэцэг.
Тэрээр хоёр жилийн өмнө гурав дахь хүүхдээ өлгийдсөн. Төрснийхөө дараа огцом гоолиг болж, нийт 25кг хаясан гэдэг.
Харин өнөөдөр түүний төрсөн өдөр. Тэрээр өнөөдөр 37 нас хүрч байна.
Дашрамд дуулгахад, Монголын хошин урлагийн хамтлаг “Маск продакшн”-ы жүжигчин А.Гэрэлцэцэг, Г.Чулуунцэцэг нар нэг өдөр төрсөн онцлогтой.
Авъаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүддээ төрсөн өдрийн мэнд хүргэж, урлагийн их амжилтыг хүсэн ерөөе.