Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Ичиж амьдарна уу…
нийтлэлчид

Ичиж амьдарна уу…

coolBy cool03/11/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ичиж амьдарна уу…

УИХ-ын гишүүн А.Ундраа гэж бий, Б.Ундармаа ч гэж бас байгаа. Хэн хэн нь зээлтэй зээрэн холбоотой. Цөмийн энерги гээд л том шинжлэх ухаантай толгой холбож яриад гишүүн болсон А.Ундраа нь Ми.Энхболдын ахын охин ч билүү, хамаатан гэхээрээ их том, ингэтлээ ихэрхүү юм байлгүй. Боловсролын сангийн зээл аваад эргэн төлөөгүй л гэдэг. За тэр мөнгө төгрөг ч дүүрсэн хорвоо. Халдвар тархсан орноос ирсэн Францын иргэнийг эрхэм гишүүн Ундраагийн нэрээр ихэрхэж байгаад аваад явсан гэх. Одоо тэгээд хоёр дахь шинжилгээгээр монголчуудад халдсан байвал энэ эмэгтэйгээс эм тарианы мөнгө нэхэх үү, үхвэл амиа нэхэмжлэх үү? Өчүүхэн ч гэсэн эх оронч сэтгэл гаргасан бол иймдээ тулахгүй л байлаа. Уран ухаж л байвал улс орон юу ч биш, алт олж л байвал ард түмэн хэн ч биш юм уу? Цаана нь Ми.Энхболдын МАНАН бүлэглэл төрийн захиргаа, банк санхүү, хил гааль, цэрэг цагдаа, шүүх прокурор, за бүр дипломат бодлого, Эрүүл мэндийн яаманд ч сувдаг сүлжээ, ховдог хоншоороо шургуулж, хороо хутгаж, холбоосоо чангалж яваагийн нэг том илрэл Covid-19 вирус тээгч франц иргэн болж таарав уу? Адилхан вирус илэрсэн, өндөр эрсдэлтэй таван орны араас Францыг яагаад жагсаагаагүй юм. Энэ бол зайлшгүй тавих ёстой асуулт. Францад халдвар гараад сар болох гэж байна. Үүний хариуцлагыг ГХЯ, ЭМЯ хоёрын аль нь хүлээх юм. Эсвэл Онцгой байдал сахиулах ёстой хүмүүс нь үүрэх үү? Нэг ангийн гишүүд нэг нэг рүүгээ утас цохиод, сайдаа сайдаа гэж салахгүй дагаж байгаад танилын нүүр, андын харилцаа, хүйсийн ижилслээр ажлаа амжуулдаг ялихгүй зан, ямба дагасан нялууралд ч бас учир их байна. Тэр Covid-19 чинь зуурдын сайд, зуучилдаг гишүүд та нарыг байтугайг ялгаж танихгүй, яг уушгинд чинь очоод наалдчихна за. Ямартаа л Хятадын ард түмэн дэлхийд нэртэй найруулагчаа гэр бүлээр нь алдчихаад сууж байдаг юм. Хамгийн гол нь энэ мэтийн үйлдлүүд эгэл түмний итгэлийг хугалж, нугалаад байна. Энэ улсын хилээр ямар ямар орны иргэд тусгаарлалтанд сууж байж алхах учиртай юм, үүнийг тодорхой зарлана уу? Дэлхийн 100 шахам оронд дэгддэгээ дэгдээд, дэргэд хүн үхээд байхад ийм алмай, тийм ашигч байж болохгүй ээ. Энгийн эмч нар, онцгой байдлын ажилтнууд 40 дэх шөнөдөө нойргүй ажиллалаа. Гэтэл хамгаалалтын хувцсаа ч цалингаасаа суутгуулан авч байна. Олон түмний хандиваар хэдэн эмч, сувилагч, онцгой байдлын ажилтныг хувцаслав, хэрхэн урьдчилан сэргийлэв? Ажлын байранд нь хэдэн хүнийг хооллов? Одоо бид өөр мэдээлэл, илүү нээлттэй мэдээлэл хүсч байна. Монголд ямар улсын иргэдийг тусгаарлан 14 хоног шинжилж байж нэвтрүүлэх ёстой вэ? Халдвар гарсан орнуудын зарим нь яагаад зүгээр л алхаж орж ирээд, зүрхэн дээр вирус тариалаад байгаа юм? Ямар орнуудын иргэд яагаад хориг тусгаарлалтанд хамрагдахгүй байгаа юм? Орд газар, олон тэрбум долларын асуудал байдаг бол түүнийгээ хэдэн сараар хойшлууллаа гээд юу ч алдахгүй. Харин яаран оруулж, сандран савчуулснаараа бид ихийг алдана. Цөөхүүлээ Монголын баялгийг цөлмөх гэж яардаг, мэдэж байна, хүнийг нь цөмөх гэж бүү яар! Энэ мэтийн ичих булчирхай, цадах мэдрэмж нь байхгүй болсон гишүүдээ МАН дахин сонгуульд сойхгүй шүү, сэтгэлзүйн зөвлөгөөнд харин хамруулаарай!

Нийтлэлч Р.Эмүжин

байр суурь Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар УДШ-ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах асуудлыг огт хэлэлцэхгүй

05/27/2026

Б.Пүрэвдагвын томилгоо хууль зөрчиж байна

05/26/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.