Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»СЭЛЭНГЭ АЙМАГ: “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд хоршоодын оролцоо” улсын зөвлөгөөн зохион байгууллаа
Фото

СЭЛЭНГЭ АЙМАГ: “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд хоршоодын оролцоо” улсын зөвлөгөөн зохион байгууллаа

coolBy cool08/14/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Энэ сарын 12-14-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд хоршоодын оролцоо” сэдэвт улсын уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 21 аймгийн Хөдөө аж ахуйн хоршоодын 200 гаруй төлөөлөгч салбарын  бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцсан юм.

Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын цогц үйл ажиллагаа нь хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарыг шинэ шатанд гаргах, ажлын байр бий болгох, улмаар монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд 2018 онд мал аж ахуйн салбарын хоёр суурь хуулийн хэрэгжилтийг хангах таван хуулийн төсөл, Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Бэлчээрийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай гэсэн 10 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Мөн Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний тухай, Худалдааны тухай, Тариалангийн даатгалын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай гэсэн таван хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Тус салбарт одоогоор “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” зэрэг дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж байна.

Орон нутгийн ядуурлыг бууруулах, бүс нутгийн хөгжил, цаашлаад уул уурхайн салбараас хараат бус эдийн засагтай болоход хөдөө аж ахуйн хоршоологчдыг дэмжих нь хамгийн чухал асуудал болоод байгаа учраас тэдний тогтвортой хөгжлийг хангаж төрд дуу хоолойгоо хүргэх, уялдаа холбоог нь сайжруулах хэрэгтэй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж байсан юм. 

Хоршоо нь бизнесийн нэг хэлбэр бөгөөд компаниас бага бүтэцтэй ч гишүүн нэг бүртээ хүртээмжтэй байдаг ба 2015 онд НҮБ-ын гишүүн 193 орны төрийн тэргүүн нар санал нэгтэйгээр 17 зорилго 169 зорилт бүхий тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд манай улс 4 бүлэг, 44 зорилт бүхий тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа баталж 2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудыг тэргүүлэх эгнээнд хүрсэн тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай болохоор зорьж байна. Үүнд хоршоологчдын хувь нэмэр өндөр бөгөөд дээрх зөвлөгөөн ихээхэн ач холбогдолтой юм.

Сэлэнгэ аймгийн Хоршоодын холбооны тэргүүн З.Амарсайхан “Өнөөдрийн улсын зөвлөгөөний гол зорилго бол төрөөс явуулж байгаа бодлого шийдвэр, аймаг орон нутаг, хоршоологчдын  үйл ажиллагааг нэгтгэх, холбох юм. Өөрөөр хэлбэл, хоршоологчдод тулгамдаж буй асуудлыг аймаг орон нутгийн удирдлагууд төрийн бодлогоор дэмжих асуудлыг хэлэлцэж ирэх оны үйл ажиллагааны зураглалаа гаргахаар зорьж байна.

Манай аймгийн хувьд газар тариалан, өрхийн аж ахуйн хоршооллууд 3000 орчим бий. Эдгээрийг сум орон нутаг ялгалгүйгээр төрийн бодлогоор дэмжиж хоршоодыг илүү хүчирхэг болгохоор ажиллаж байна” гэлээ.

ЗУРАГ: Хүнс, хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэл цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа

үйл явдал
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.