Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар “Boomtown” хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн нэгэн.
Гэсэн ч өнөөг хүртэл гэр бүл зохиолгүй явсан тэрбээр шинэ он гарахтай зэрэгцэн гэр бүлийн амьдралд хөл тавьж буйгаа зарласан.
Түүний гэргийг Хулан гэдэг. Үерхээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа тэд ийнхүү нэг гэрт орж харилцаагаа албан ёсоор зарлаад байна. Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай. Харин түүний мөрөөдөл ийн биеллээ олжээ.