Г.Анархүү, Ю.Балжидмаа нар хүүгээ ил гаргав
“MNTM” шоуны шилдэг оролцогчдын нэг, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ю.Балжидмаа “News” агентлагийн захирлын хүү Г.Анархүү нар үерхдэг.
Тэд оны өмнө Аатөр хэмээх хүүгээ өлгийдөж авсан.
Тэгвэл тэд өдгөө 6 сар хүрч буй бяцхан хүүгээрээ өөрсдийн инстрамм хуудсаа “чимэх” болжээ.
Тэдний хүүг Аатөр гэдэг юм.
Энэ тухай Г.Анархүү цахим хуудсандаа “Төр улс минь төвшин байхийг ерөөж
Английн аугаа хаан Arthur-ыг билэгдээд
Viking бурхан Thor-ыг билэгшээж
Түмнээ манлайлж яваарай гэж А үсэг дарааллуулан
Анархүүгийн Аатөр хэмээн нэрийдэв” хэмээн нийтэлж байлаа.