МУГЖ Г.Ариунбаатар тарвас зардаг байснаа дурсав
ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаа дуурийн дуучин Г.Ариунбаатар 7-н буудалд тарвас зардаг байсан “өөрийгөө” үеэ дурсжээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Би 7-н буудлын эцэст тарвас зардаг байхад нэг Ц-н дарга надаас Портер тарвас аваад, Залуу “Гавьяат” цаашаа өсөж дэвжих хэрэгтэй,энэ бизнесээ хэн нэгэндээ өгөөд явж дасгал сургуулилтаа хий.. гээд зуслангийн хүүхдүүдэд үнэгүй тараагаад би цулайж билээ. Хааяа бодоход өег сайхан дурсамж” гэжээ.
“Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ. Тухайн үед багшийнхаа амилуулсан дууг дэлхийн тайзнаа эгшиглүүлж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байсан юм.
2018 онд “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байсан Г.Ариунбаатар өнгөрсөн жилээс эхлэн Санкт-Петербургт суурьшиж, Марийнский театрын дуучнаар ажиллаж байна.