Топ модель Н.Сарнай гуравдахь хүүхдээ өлгийдөнө
“Гоёл-2019” наадмын топ модель Н.Сарнай гуравдахь хүүхдээ тээж байгаа ажээ.
Тэрээр өдгөө ТВ9 телевизийн нэвтрүүлэгч хийдэг бөгөөд удахгүй жирэмсний амралтаа зэхэж буй гэнэ.
Н.Сарнай нь “Монгол модель” агентлагт харъяалагддаг бөгөөд загварын салбарт 14 жил ажиллаж буй туршлагатай загвар өмсөгч юм.
Түүний гэр бүлийн хүнийг Б.Азжаргал гэдэг бөгөөд Төрийн албанд ажилдаг, мөн л загвар өмсөгч залуу.
Тэд охин хүү хоёртой.