Roket bay-ийн хүү нэг нас хүрлээ
Реппер Rokit Bay буюу О.Баярсайханы гэргий С.Ану жил дараалан төрж, охин хүү хоёрын аав ээж болцгоосон.
Тэгвэл тэдний бага хүү өнөөдөр нэг нас хүрч, төрсөн өдрийг нь тэмдэглэжээ.
Энэ тухай С.Ану цахим хуудаснаа “Энэ дэлхийд хэрэгтэй хэн нэгэн байж, өөрийнхөөрөө аз жаргалтай амьдраарай хүү минь! Аав ээждээ ирсэнд маш их баярлалаа….” гэжээ.
Реппер Rokit Bay-ийн гэргий С.Анугийн хувьд мэргэжлийн нүүр будагчаар ажилладаг.
ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн дуучин, бүжигчин гээд олон талын авъяастай бүсгүй билээ.