Г.Бат-Эрдэнэ анхны болзоогоо дурсав
Монголын тэргүүн баяжуудын нэг Гацууртын Чинбатын ганц охин, түүний өв залгамжлагч Ч.Номинг Монголд танихгүй хүн ховор.
Тэгвэл түүний нөхөр Батка буюу Г.Бат-Эрдэнэ анхны болзооныхоо тухай цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр “16 настайдаа нэгэн хөөрхөн охиныг Камертоны тоглолтонд уриад хамт үзэж байхдаа анх тэвэрч билээ. 20 жилийн дараа түүнтэйгээ хамт зогсоод хайртай дуучныхаа тоглолтыг найруулж байна гэж харин зүүдлээгүй. Болд, Камертоны дуунууд хэдэн хосын хайр, хагацлын түүхийн аялгуу болсныг бид таашгүй” хэмээн бичсэн байна.
Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ нар Төрийн соёрхолт Д.Болдын “12 ертөнц” тоглолтын найруулагч продюсероор ажилласан байдаг.