Монголын толгой баячууд тусгай үүргийн онгоцоор ирэхгүй гэв
“Гацуурт”-ын Чинбатын охин Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ буюу Батка тусгай үүргийн онгоцоор ирэхгүй гэдгээ мэдэгджээ.
Тэрээр “МАК”-ын Б.Нямтайширын охин Н.Цэлмүүний нөхөр Б.Баттүшиг, Олимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нартай хамт даруулсан гэрэл зургаа нийтлэжээ.
Уг нийтлэлдээ “Миний бие тусгай үүргийн нислэгт багтахгүй гэдгээ мэдээд өргөдөл өгөөгүй байгаа. Залуу хүн байнадаа ахмад настнууд, хүүхдүүд нутаг руугаа түрүүлж явахыг дэмжиж байна.
Энэ хоёр харин харимаар байна л гээд байгаа” гэсэн байна.