Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Засварын ажлыг хугацаанд нь дуусгахын тулд замчид 24 цагаар ажиллаж байна
Мэдээ

Засварын ажлыг хугацаанд нь дуусгахын тулд замчид 24 цагаар ажиллаж байна

admin123Нийтэлсэн: admin12305/04/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол  үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.  Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг газар дээрээс нь мэдээлэл өглөө

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэлэхдээ “Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам засварын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас хийж гүйцэтгэж байна. Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор хүндрэлүүд байгаа ч бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүйгээр ДЭМБ болон эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллыг сахиж, аюулгүй байдлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх эгнээний засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусна. Тасганы овооны зам нь 1989 онд баригдсанаас хойш томоохон хэмжээний засварын ажил хийгдээгүй 30 жил болсон. Яг одоо цементээр бэхжүүлсэн суурийг хийж байна. Нийслэлийн замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс саналууд их ирсэн. Тухайлбал, хотын зах руу хатуу хучилттай зам тавих шаардлагатай гэх санал их ирсэн учраас 2020 оны бүтээн байгуулалтын зам засвар, шинэчлэлтийн ажлуудаа ихэнхийг нь захын хороод, дүүргүүд рүү хийхээр төлөвлөсөн. Мөн явган хүний зам, ногоон байгууламж, ус зайлуулах шугам зэрэг замтай холбоотой бусад дэд бүтцийн ажлуудыг цогцоор нь хийгдэнэ” гэв.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү “Өнөөдөр замын суурины боловсруулалтын ажлыг хийж байна. Сууриа тэгшилж, нягтруулаад дараагийн ажилд орно. Төлөвлөгөө, графикийн дагуу тавдугаар сарын 13-нд энэ хэсгийн замыг нээж урд урсгалаа хойд эгнээ рүү шилжүүлнэ. Шулуун хэсгээ дуусгасны дараа явган хүний замын ажил руу орно” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
admin123

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.