Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Мэндчилгээ
Мэдээ

Мэндчилгээ

admin123Нийтэлсэн: admin12305/08/2020Шинэчилсэн:05/08/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монгол Улсад, нийслэл Улаанбаатар хотод маань Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн санаачилгаар тэртээ 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Үлгэр жишээ дунд сургууль дээр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулж, хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэн, даргаар нь М.Лувсанцэнд, Б.Доржсүрэн нарыг сонгож байсан билээ.

Ийнхүү одоогийн хүүхдийн байгууллагын үндэс суурь тавигдаж, Пионерын тангараг өргөсөн анхны пионерууд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн зүтгэж, өсвөр үеийг эх орон ард түмнийхээ үйл хэрэгт үнэнч шударгаар идэвхийлэн оролцох, соёлч боловсон, хөдөлмөрт дуртай иргэн болгон хүмүүжүүлэх үйлсэд түүхэн гавьяа байгуулсныг мартах учиргүй.

 

Хүүхэд оршин байгаа газарт инээд хөөр, аз жаргал, хайр талархал дүүрэн байдаг. Нийслэл Улаанбаатар хот маань одоо 500-гаад мянган хүүхэдтэй өнөр өтгөн айл гэр болсон. Нийслэлийн хүүхдийн байгууллага маань өдгөө хүүхдийн эрх, хамгаалал, гэр бүлийн хөгжил, залуучуудын хөгжлийн төлөө хууль, дүрэм журмын дагуу олон талт бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын хувьд миний бие хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, төлөвшил, хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтуудаас хэзээ ч гар татахгүй гэдэг байр сууриа хамгаалсаар ирсэн. Улсын ууган зуслан буюу “Найрамдал” зуслангийн газраас их хэмжээний газрыг хууль бусаар олгосон байсныг цуцалснаас гадна 33 чиглэлд “Сургуулийн автобус” явуулж, дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулаад эхэлсэн, Мөсөн ордны бүтээн байгуулалт, нийслэл дэх хүүхдийн тоглоомын талбайн стандартыг шинэчилж мөрдүүлэх зэргээр цөөнгүй бодлого шийдвэрүүд гарган хэрэгжүүлээд байна. Улаанбаатар хот 2020 оныг Стандартын жил болгосон бөгөөд энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын гол цөм нь хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэсэн гэдгийг дуулгахад таатай байна. Өхөөрдөм хүүхэд багачууддаа, аав ээжүүддээ, хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтан алба хаагч нартаа баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Хүүхэд бүр аз жаргалаар бялхаж явах болтугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА С.АМАРСАЙХАН

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
admin123

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.