Эмэгтэй хүн бүр үргэлж сайхан харагдах гэж хичээдэг, гэвч нүүрээ будах завгүй мөн гоо сайхны нууцыг мэдэхгүй бол ямар ч үзэсгэлэн гоо охин сэтгэлээр унана шүү дээ. Таныг ямар ч үед гайхалтай харагдуулах хэд хэдэн залийг хэлж өгье.
1. Олон дахин будгаа засаж будалгүйгээр тод шугам гаргахын тулд хуучин кредит картаа ашиглаарай.
2. Хэрэв танд бүрэн будалт хийх цаг байхгүй бол хөмсөгөө будаарай. Ямар их ялгаатай гэж санана.
3. Муруй зурсан тохиолдолд хөвөнтэй мод болон өө дарагч ашиглаад алдаагаа засаарай.
4. Уруул өнгөлөгчиндөө бага зэргийн эфирийн тостой гаа нэмэхэд таны уруул илүү зузаан харагдах болно.
5. Сормуус хоорондын зайг хурдан будахын тулд сормуус дэрвийлгэгчээ нүдний харандаагаар будаарай.
6. Өглөө сэрэхэд нүд чинь хавдчихсан байхаас залхаж байна уу? Зовхины тосоо хөргөгчинд хийгээрэй, энэ нь хаван буулгахад туслах болно.
7. Хуучин кредит карт эсвэл хэрэггүй цаас ашиглан сормуусаа будаарай.
8. Суурь кремний өнгийг сонгохдоо гаран дээрээ биш харин хүзүүн дээрээ түрхээрэй.
9. Нүдээ том мөн сэргэлэн харагдуулахын тулд биений өнгөтэй харандаагаар нүдний дотор талыг будаарай.
10. Хэрэв сормуусны будаг чинь үүргээ гүйцэтгэхээ больсон бол хэрэглэхийн өмнө хөхний даруулгандаа хэдэн минут байлгаад үзээрэй. Ингэвэл халаад эргээд үр дүнгээ үзүүлэх болно.
11. Хамгийн чухал мөчид таны хүрээлэгч дуусчихвал сормуусны будгаар орлуулж болно шүү.
12. Уруулаа мэдэгдэхүйц зузаан харагдуулахын тулд уруулын будгаа түрхэхийн өмнө уруулынхаа төвийн хэсгийг биеийн өнгөтэй харандаараар будаарай.
13. Хэрэв танд үнэхээр цаг байхгүй бол нэг бол уруул нэг бол нүдээ будаарай.
14. Тень чинь илүү тод харагдаасай гэж хүсч байна уу, тэгвэл эхлээд цагаан өнгөөр суурь тавиарай.
15. Таны хайртай сормуусны будаг чинь хатаад эхэлвэл нүдний дусаалгаас хэдэн дусал дусаагаарай.
16. Өө дарагчаа зөв ашиглаарай.
17. Өдрийн цагаар хөлөө арчлах зав гарахгүй байна уу? Таны хөл шөнөжин хэрэгтэй арчилгаагаа аваг! Ядарсан хөлөндөө тэжээлийн тос түрхээд даавуун оймс өмсөөд унтаарай.
18. Урт үстэй юм шиг харагдахаар боохын тулд нэгийн оронд хоёр боогоорой.