Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

    06/16/2026

    НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

    06/16/2026

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Өнөөдөр олон улсын Гэр бүлийн өдөр
Мэдээ

Өнөөдөр олон улсын Гэр бүлийн өдөр

coolBy cool05/15/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдөр олон улсын Гэр бүлийн өдөр

1993 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарган хамгийн анхны Олон улсын Гэр бүлийн өдрийг 1994 оны 5 дугаар сарын 15-нд тэмдэглэж эхэлсэн.

Олон улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог олон нийтэд сурталчилдаг ач холбогдолтой өдөр юм.

Монгол Улс 17 дахь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байна. Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” уриа дор дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

Монголчуудын үндэсний өв соёл болсон угийн бичгийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуус хойч үедээ өвлүүлэх, хөтлүүлэх замаар хүн амын удмын санд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор угийн бичгийн тухай, түүнийг хэрхэн хөтлөх, угийн бичгийн талаарх өөрийн мэдлэгийг сорих асуулга, зөвлөмжийг боловсруулан олон нийтэд түгээн ажиллаж байна.
9 дүүргийн хэмжээд Угийн бичиг хөтөлдөг, хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэх, хөтлүүлэхэд зааж сургахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа шилдэг 27 гэр бүлийг шалгаруулан урамшуулж байна.
Удам судраа мэдэж Угийн бичгээ хөтөлцгөөе уриалгыг өрнүүлж 9 дүүргийн ГБХЗХХ-ээр дамжуулан цахим давлагааг үүсгээд байна.
Ковид 19 цар тахлын үед гэр бүлд зориулсан мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Гэр бүлийн зөвлөгөө боловсрол онол аргазүйн төвөөс Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн багш нартай хамтран Олон нийтийн гэр бүлийн боловсролд зориулсан 24 удаагийн цахим хичээлийг хүргэхээр бэлтгээд байна. Гэр бүлд тулгардаг асуудал бүрийг энгийнээр шийдвэрлэх талаар болон гэр бүлийн боловсролд тань мэдлэг нэмэхээр мэргэжлийн багш нар та бүхэнд зөвлөх юм.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ХХI-р зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурлыг цахим байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 05 дугаар сарын 15-ны 13:00 цагаас энэхүү эрдэм шинжилгээний хурлын мэдээллийг Гэр бүлийн зөвлөгөө боловсрол, онол аргазүйн төвөөс шууд хүргэх юм.
Ингээд Нийслэл хотынхоо 380,000 өрх гэр бүлд Олон улсын Гэр бүлийн өдрийн мэнд хүргэе.

 

ГБХЗХГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.