Христчин эмэгтэйг УИХ-д дэмжээрэй гэв
Улс төрийн хэд хэдэн сонгуулийн өмнө “Намайг Амараа” гэдэг хэмээн телевизээр гардаг хүн бол жүжигчин Амарсайхан.
Тэгвэл түүний эгч БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан өдгөө Завхан аймагт нэр дэвших эрхээ аваад буй.
Тэрээр өөрийн сонгуулийн сурталчилгаандаа шашны байгууллагыг ашиглаж буй сурагтай. Учир нь сошиалд “Христэд итгэгч эмэгтэйгээ дэмжээрэй. Эзний аврал дор Монгол улсаа нэгтгэцгээе” гэх уриалга бүхий, түүний гэрэл зураг давалгаалах болжээ.