Эрт цагаас л эмэгтэй хүн айлд бэр орохдоо гүйлгаж, хадаг тавиулж ёс болгож төрүүлж өсгөсөн аав ээж гэрээс нь хүндэтгэн авч явдаг байсан. Орчин үед энэ ёс алдагдаж, ингэлээ гээд алдсан юмгүй гээд суух нь элбэг болж.
Айлын энхрий үрийг ёс төртэйхөн шиг гуйж авбал үрийн минь амьдралын үнэдэс сайхан тавигдлаа гэж үздэг.
Гүйхгүй байгаа нь голоод байгаа, дургүй байгаагийн ч шинж гэмээн ярилцдаг. Хүний өөрийн гэлтгүй айлын охин үрийг ёс төр болгон гуйж байгаарай.
Эмэгтэй хүн гэдэг үнэ цэнэтэй байх хэрэгтэй.
Эмэгтэй хүн эрхэм нандин байх хэрэгтэй.
Бэр гуйх талаар.
Манай эмээ надад “хурим хийх чадал хүн бүрт байхгүй байж болно. Тэр бол сууж буй 2ын асуудал. Харин хадаг тавьж бэр гуйж авах ёс заавал байх ёстой.Хүний юмыг хүн авахдаа заавал эзнээс нь зѳвшѳѳрѳл авдаг шүүдээ. Тиймээс хүнээ хүнд ѳгнѳ гэдэг бол том ёс.
Гуйлга ирээгүй байхад айлд бүү очоорой” гэдэг байсан. Тэр ч утгаараа би манайд бэр гуйж ирэх хүртэл хадмындаа огт очиж байгаагүй. Цагаан сараар ч очиж золгож ч байгаагүй. Гэхдээ манай хадмууд удаан бололгүй бэр гуйсанлдаа. Манай хүн манайд ирдэг болоод 1 жил гаран болоод бэр гуйсан. Энэ хугацаанд 2,3ч удаа ирж уулзаж бэрээ ѳѳрийн болгож авая гэхэд ѳдѳр судар таарахгүй байсаар хойшлогдоод жил гарны дараа гуйж байсан.
Хэдий хайр сэтгэлээрээ сууж байгаа ч бид насны амьдралаа холбож байгаа учраас эцгийн гэрээс гарахдаа ёс тѳртэй гарсан нь зѳв шүү. Ядаж л муудалцлаа гэхэд би гүйж ирээгүй ,чи гуйж аваа биздээ гээд томроод сууж байнашдээ ккк. /Гэхдээ энэ бол наргиа шүү/ Болж л ѳгвѳл бэр гуйлгаж очоорой бүсгүйчүүдээ. Бид чинь эцгийн голомтын “эрээд эрээд олдохгүй хүүхэн эрдэнэ” шүүдээ.
Тэгээд ч бэр гуйхад хариуцлага нэмэгдэнэ. Манай хүн бид 2 бэр гуйсан ѳдѳр ярилцахдаа ” гэр бүл болно гэдэг тоглоом биш. бид эцэг , эхийнхээ ѳмнѳ үүрэг хүлээлээ. бидний хайр сэтгэлийг эцэг, эх минь бататгаж ийм ёс үйлдэж ѳгч байна. итгэлийг нь алдахгүй л сайхан гэр бүл болж явна шүү” гэдгийг маш сайн ойлгосон.