Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

    07/04/2025

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Гуйлгаагүй Бэр
Зөвөлгөө

Гуйлгаагүй Бэр

Эрхэм админBy Эрхэм админ05/28/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ГУЙЛГААГҮЙ БЭР

Хуримын даашинзтай бүсгүй жаргалд умбан нисэхэд

Хуруундаа бэлзэггүй бүсгүй дотогшоо уйлж өмөлздөг

Хуучин түүхийн хуудаст нь гуйлганы хадаггүй бэр нь

Хундага дарсанд нулимсаа нууж уугаад дуулдаг

Гэрийн босгоо даваад эрийн гарт очихдоо

Гэргийн жамаар гуйлгаж бурхадаа дээдлүүлж чадаагүй

Эцгийн нандин эрдэнийг эрхлүүлж явнаа гэх амлалтгүй

Эрлэгийн дансанд очихдоо хадмын тэнгэртээ бүртгэлгүй

Гуйлгаж очоогүй бэр гунигийн гомдол тээгээстэй ч

Гундаж гандалгүй голомтоо өнгөлж засан жаргадаг гэнэ

Намар бүрийн найрны хөлтэй чимээнд санаа алдаж

Надаас бусад нь гуйлгаж хуримласан юм шиг гоморхдог

Эхэр татан уйлахгүй ч гуниг даран санаа алдаж

Энгэрээ даахгүй болчих шиг урт уртаар санаа алддаг

Алд хүрэхгүй хадаг эцгийнхээ гар дээр өргүүлээд

Амин хайртай охин нь гуйлгаж очоогүй дээ хямардаг

Авдрынхаа өмнө идээ засуулж бурхандаа зул өргүүлээгүй

Азгүй юм шиг санагдаад гуйлгаагүй бэр гунигладаг

Жил жилийн намрын хэдхээн өдөр л сэдэрдэг

Жирийн бусад өдөрт жаргалтай амьдралд мартагддаг

Хадаг сүйн үйлний хагдарч мартагдсан бэр

Ханцуй дотроо хуруугаа имэрч суусан эрдэнэ

Нуугаад олддоггүй эрдэнэ танайд л байна гэнээ гэж

Нулимстай жаргалаар ээжийгээ баярлуулж чадаагүй охин

Сураад олддоггүй сувд таньд байна гэнээ гэж

Сууринд нь бөндөгнүүлж аавыгаа жаргалын сайхныг үзүүлээгүй

Голомтоо хаяад явчихсан ачлалгүй үр шиг санагдаж

Гол зүрхэндээ хаяахан гуниг тээн санааширдаг

Намар намрын дунд сард найрын хөлтэй чимээнээр

Намайг гуйгаагүй ш дээ гэж тархиндаа дуулдахгүй хашгирчихаад

Нас нь жирэлзэх он тоололд одоо нэгэн өнгөрсөн гээд

Намба суусан гэргий хөлжүүхэн дуулаад уйлдаг биз

Хүний сайн хань хүүхдийн сайн ээж байвч

Хүндлүүлж ирээгүй сэтгэл нь өөртэй нь цуг өтөлж

Санаагаар болоогүй тавиландаа эвлэрч нэгэнтээ дасаад

Сайхан хадамдаа гомдохгүй гэж өөртөө ам гардаг биз

Эцгийн гэрээс эрдэнийг нь гуйж аваад жаргаавал

Энэ насаараа гомдолгүй бүсгүй хүн амьдарна биз

Худ ургыг чуулуулан хөлтэй найр үүсгээд

Хуримын даашинтай бүсгүй хойморт жаргах суухыг

Насаараа мөрөөдөж явсаар нас нь хэвийхийн үeдээ

Нар мандуулж төрсөн охиноо хараад бодолдоо

Сүйн үйлийг нь гүйцээж ёс төртэй үдээд

Сүйт бүсгүйн даашинзтай охиноо хуримлуулна даа гээд боддог

Бодсоноор болоогүй хүслээ богтолж өөртөө хадгалаад

Бодол дох олон эвхээсний хаа нэгтээд нь нуучихаад

Ураг удмыг гагнасан үрсээ тойруулан жаргаад

Уудам хорвоог туулан энэ л насаа элээх биз

Халзан Морьт Р. Отгонцэцэг.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.