Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” –ын гишүүд цахимаар хуралдлаа
Мэдээ

“Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” –ын гишүүд цахимаар хуралдлаа

Эрхэм админBy Эрхэм админ05/30/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” –ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хурал өнөөдөр боллоо.

Хуралдаанд “Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага”-ын ерөнхийлөгч Мохамед Боудра, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейвиус, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Маймунах Мохт Шариф, Ромын хотын дарга, Барселон хотын Захирагч, Эмилиа-Ромагна хотын ерөнхийлөгч, Сурабая хотын дарга, Монтевидео болон Сурабаяа хотын дарга, Газиантеп, Женев, Уагадугу, Сала, Полокване хотын захирагчид, Имбабура мужийн Ерөнхийлөгч, Лиссабон хотын орлогч дарга нар болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар оролцлоо.

“Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” олон улсын байгууллагад дэлхийн 140 орны 240 гаруй хот, 175 хотуудын орон нутгийн удирдлагын холбоо хамаарагддаг байна. Мөн тус байгууллага нь Европ, Евроази, Латин Америк, Африк, Ойрхи дорнод, Ази-Номхон далай, Хойд Америк болон Метрополис зэрэг 7 бүс нутагт салбаруудтай аж. Улаанбаатар хотын хувьд энэхүү байгууллагад 2018 онд гишүүнчлэлээр элсчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” –ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хуралд оролцох үеэр “Дэлхий нийтийн орчин үед тулгамдаад буй асуудал нь дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгааг нотолж байна. Энэ асуудлын хүрээнд нэн шаардлагатай арга хэмжээ бол дэлхийн шийдвэр гаргах үйл явцад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын оролцоог хангах явдал юм. Олон улсын гэрээг орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаатай зөвшилцөн боловсруулж, тэдгээрийн үүрэг, эрх мэдлийг багтаасан байх хэрэгтэй. Нутгийн засаг захиргааны байгууллагуудыг НҮБ-ын удирдах байгууллагад төлөөлөн оролцуулах саналтай байна. Хотын захиргааны байгууллагуудыг үндэсний хэмжээнд шийдвэр гаргах тогтолцоонд оруулах нь мөн чухал юм. Жишээлбэл, үндэсний зөвлөлд тодорхой хотын ажлын хэсэг байгуулах замаар бид шууд засаглалаас олон шатны засаглал руу шилжиж орон нутгийн бүс нутгийн болон үндэсний засгийн газрууд тэгш түншийн үүрэг гүйцэтгэж, харилцан ойлголцлын чиглэлээр ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн коронавирусын тахлын үед татварын дарамтыг бууруулах чиглэлээр бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч энэхүү бууралт нь улсын төсөвт орж буй татвартай холбоотой биш, харин багасгасан бүс нутгийн болон орон нутгийн татварууд юм. Цаашид иргэдийг дэмжих арга хэмжээг хотын захиргааны төсвөөс бус үндэсний сангаас хэрэгжүүлэх нь зүйтэй. Хяналтгүй хотжилт, түгжрэл, тахал, байгаль орчны доройтол зэрэг чухал асуудлуудын ихэнх нь том хотуудын өвөрмөц шинж чанартай байдаг. Нийслэл хотуудын ачааллыг бууруулахын тулд хөгжлийн чиглэлийг жижиг, дунд хот руу чиглүүлэх хэрэгтэй. Ажлын байр, дэд бүтцийг бий болгох, жижиг хотод соёл, нийгмийн төсөл хэрэгжүүлэх нь ажилгүйдэл, залуучуудын гадагшлах асуудлыг шийдэх болно. Үүнтэй ижил бэрхшээл нь хотуудын амьдралыг дэмжих үүрэг гүйцэтгэдэг хөдөө орон нутгийн хувьд хамаатай юм. Тогтвортой байдлын хувьд янз бүрийн нутаг дэвсгэрийг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой талаар хэлж байв.

Энэхүү байгууллагад нэгдснээр дэлхийн хотуудын нэгдмэл, эвсэг байдал, хамтарч хүчээ нэгтгэх, өмнө тавьсан зорилтуудыг хамтран шийдвэрлэх чадвар боломж өндөр байгааг илтгэн хотуудын удирдлага, төлөөлөгчид цугларч тулгамдсан асуудал, түүнийг давж туулах туршлагаас танилцуулж ярилцах нь бусад хотуудын хувьд туршлага солилцох ач холбогдолтой юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.