Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

    06/22/2026

    Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

    06/22/2026

    Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

    06/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Аз жаргал гэдэг бол хайр, өөр юу ч биш
Зөвөлгөө

Аз жаргал гэдэг бол хайр, өөр юу ч биш

Эрхэм админBy Эрхэм админ06/10/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүн ер нь яавал хамгийн их аз жаргалтай байдгийг мэдэхээр 75 жилийн турш судалгааны баг нь ажиллажээ. 1938 онд эхлүүлсэн уг судалгаанд сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин зэрэг нилээд олон хувьсагчийг тооцохыг хичээжээ. Дараах үр дүн гарчээ.

Аз жаргал гэдэг бол хайр, өөр юу ч биш! Хайр бялхсан орчинг сүйдэлдэг амьдралын хэв маягаас зайлсхийхийг хамгийн түрүүнд зөвлөжээ. Хүмүүс хоорондын харилцаа хүний амьдралын аз жаргалыг шууд тодорхойлдог аж. Судалгаагаар хэрэгтэй, хүсч байсан, хүндэлдэг хүмүүстэйгээ ажилладаг, танилцаж чадсан хүмүүс албан тушаал ахих, цалингаа нэмүүлэхээс илүүтэйгээр сэтгэлийн бодит таашаал авч байсан байна.

Мөн багадаа эхийн хайраар дутаагүй өссөн залуус бусдыг илүү хайрлахаас гадна орлогын түвшин нь ч үүнийгээ дагаад эхийн хайрыг мэдрээгүй, “дутуу” хайрлуулж өссөн хүмүүсээс хамаагүй илүү байсан байна (даруй жилийн 87000 ам.доллараар илүү гэдэг тоог ч гаргажээ).

Мөн эцгийн хайраар дутаагүй өссөн хүмүүс ачаалал даах, стресст автах чадвар нь бусдыгаа бодвол өндөр гарч байв. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгахын тулд эцэг эхийн хайр, гэр бүлийн халуун харилцаа асар чухал аж.

Архи, тамхины зохисгүй хэрэглээ дундаж наслалтыг багасгахаас гадна гэр бүл салалтын гол суурь шалтгаан болж байгааг мөн баталжээ.

Сэтгэлийн амар амгалан. Бие биесээ хүндлэх, ажлыг нь үнэлэх, бусдыг хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэлийн амар амгаланг олох суурь аж. Тэрнээс бус мөнгөний тооны араас хөөцөлдөөд байвал хүний шунал хэзээ ч дуусдаггүй. 2015 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан Angus Deaton-ны 2010 оны судалгаагаар хүний жилийн орлого 75000 ам.доллараас илүү гараад ирэхээрээ мөнгөнөөс таашаал авахаа больж эхэлдэг гэдгийг батлахыг хичээжээ. Иймээс мөнгө чухал ч хэмжээ нь тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог.
Хүнийг өнөөдөр болон өнгөрснөөр нь үнэлж хэмжиж харьцаж болохгүйг онцолжээ. Хүний удам угсаа, гэр бүлийн түүх зэрэг нь тухайн хүний аз жаргалын индекц, сайхан амьдралтай корреляцийн ямар ч хамааралгүй болохыг мөн баталжээ. Хүн ялгаж харьцаад байвал аз жаргал гэдэг амьтныг та олохгүй нь!

80 наснаас хойших хүний эрүүл мэнд ген зэрэгтэй бараг хамаагүй харин 50 наснаас өмнө олж авсан амьдралын дадал зуршлаас шууд хамаардаг гэдгийг онцолжээ.

Хүмүүн аз жаргалтай байхын тулд бусдыг хайрлахын зэрэгцээ бусдаар жинхнээсээ хайрлуулах хэрэгцээ гардаг аж. 1908-1970 онд амьдарч байсан Америкийн сэтгэл судлаач Абрахам Харолд Маслоу хүний хэрэгцээг 5 шатлалаар эрэмбэлсэн. Энэ салбарын эрдэмтэн судлаачид пирамид дээр нэмж ажиллаад 3 шинэ эрэмбийг нэмсэн байдаг. Эдгээр нь

бусдыг ойлгох хэрэгцээ (cognitive needs);

гоозүйн хэрэгцээ (aesthetic needs);

бусдад туслах, бусдыг дэмжих, бусдыг хайрлах хэрэгцээ (transcendence needs).
Энэхүү пирамидын дээд түвшний хэрэгцээг мэдэрсэн хүмүүс бол өнөөгийн нийгэмд амьд бурхан гэж нэрлэгдэх биз ээ. Тэгэхээр аз жаргалтай амьдралын үндэс бидний аз жаргалд бус бусдын аз жаргалд оршдог ажээ.
Яаж аз жаргалтай амьдрах вэ гэсэн асуултанд хариулахын тулд Харвардын судалгаа болон Маслоугийн хэрэгцээний шатлалын онолуудыг нэгтгэн дүгнэвэл:

• Эрүүл, эерэг хүн хоорондын харилцаа ба хайр, хүндэтгэл хамгаас чухал

• Материаллаг хэрэгцээ чухал боловч тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог. Тэр түвшнээ өөрөө олж мэдрэх

• Бидний дадал зуршил, амьдралын хэв маяг бидний аз жаргалыг тодорхойлдог

• Өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтохгүй

• Аз жаргалтай байх эсэх нь бидний л хариуцлагын асуудал

• Хүн гэсэн бодгалийн хувьд бусдад туслах, бусдыг энэрэх, хайрлах, хүндлэх нь хамгийн дээд шатны хэрэгцээ бас хариуцлага юм байна.

Иймээс аз жаргалтай байхын тулд та өнөөдрөөс эхлээд эргэн тойрныхоо хүмүүстэйгээ харилцах харилцаан дээрээ анхаарч, бусдад жаахан ч гэсэн туслаад эхлэхэд л болох нь байна даа.

Эх сурвалж: Нийгмийн сүлжээ

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Ц.Мөнх-Эрдэнэ: Эцэг эхийн дэмжлэг аутизмтай хүүхдийн хөгжлийн түлхүүр

08/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО БОЛОХ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР МОРДОВ

06/22/2026

Э.Бат-Үүл: Тонуулчдын бослого ба арчаагүй төр!

06/22/2026

МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо

06/21/2026

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.