Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026

    А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

    06/18/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»53 жилийн өмнө алга болсон эгчийгээ хайж байна
Мэдээ

53 жилийн өмнө алга болсон эгчийгээ хайж байна

coolBy cool06/18/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

53 жилийн өмнө алга болсон эгчийгээ хайж байна

Одоогоос 53 жилийн өмнө Улаанбаатар хотын ойролцоох урд хэсэгт байрлалтай хуучнаар Хүрхрээгийн лагерьт гэрийнхээ үүдэн дээр тоглож байсан бага насны хоёр охин сураггүй алга болж, улсын хэмжээгээр эрэн сурвалжилсан боловч ямар ч сураг гаргаж чадалгүй эрэл мухардан өдийг хүрчээ.

Үхсэн амьд нь ч мэдэгдэхгүй сураг алдарсан 2 охины гэр бүлийнхэн өнгөрсөн 53 жилийн хугацаанд сураг ажиг тавин явсаар байгаа ч одоог хүртэл тодорхой мэдээлэлгүй арга буюу эрэл мухарджээ. Бид энэ хэргийн талаар алга болсон Цэвээнжав гэдэг нэртэй охины төрсөн эгчийнх нь хүүхдээс дараах мэдээллийг тодруулсан юм.

-Чухам ямар хэрэг гарсан юм бэ?

1967 оны усны үерийн үед л юм шиг байгаа юм. Миний ээжийн дүү гэх тухайн үед 8 настай байсан Далайн Цэвээнжав гэдэг эгч маань өвөөгийн ахын охин болох 2 настай Дэнсээхүүгийн Оюунчимэг гэдэг дүүгийнхээ хамт Хүрхрээгийн лагерьт байшингийнхаа үүдэнд тоглож байгаад л алга болчихсон юм билээ. Би тэр үед мэндлээ ч үгүй байсан болохоор энэ явдлыг ээж, ааваасаа л сонсож мэдсэн юм шүү дээ. Одоог хүртэл хоёулаа л олдоогүй байгаа. Том нь найман настай хүүхэд байсан болохоор ядаж тэр эгч маань олдчихвол хоёр настай нөгөө дүүгээ ядаж хаа байгааг нь бас мэдэх болов уу гэсэн үүднээс томыг нь хайгаад байгаа гэх үү дээ.

– Тухайн үед тэр хүүхдүүийг харж хандах том хүн байхгүй байсан юм уу?

-Тэр үед Цэвээнжав эгчийг хүүхдээ харуулна гээд манай өвөөгийн ах лагерь луу аваад явчихсан. Манайхан бүгд хотод байсан гэсэн. Тэр ахын маань эхнэр нь денгеж терчихсөн нялх хүүхэдтэй байсан болохоор хоёр охинд “эгч нь хүүгээ хуурайлчихъя, та хоёр гадаа тоглож бай” гэж хэлчихээд буцаад гараад ирсэн чинь л алга болчихсон байсан гэж ярьдаг юм. Өдөр 11 цагийн үед 8 настай хүүхэд сураггүй болчихсон. Тэгээд ганцаараа биш. Хоёулаа тоглож байсан гээд байгаа юм. Тухайн үед чинь одоогийнх шиг лагерьт холбоо барих утас байхгүй. Нялх хүүхэдтэй ганц бүсгүй яаж ч чадахгүй байсаар орой зургаан цагийн үед сэргийлэхэд мэдэгдсэн юм билээ. Онгоц машин хөлөглөсөн Налайхын 2-3 цэргийн анги Богд уулыг самнаад юу ч олоогүй. Улс даяар эрэн сурвалжилж 18 аймагт зургийг нь тараагаад ч сураг гаргаагүй. Тэр үед энд тэндээс “хүүхдийн цогцос олдлоо, энд ийм хүүхэд байна” гэсэн хэл ирдэг л байсан юм билээ. Өвөө, эмээ хоёр маань тэр бүрийн хойноос очиж үздэг, уулздаг ч өөрийнх нь хүүхэд биш байдаг. Сүүлдээ ч бүр цөхөрч гүйцсэн байх.

-Найман настай хүүхэд бүрэн ухаан санаа суучихсан байдаг шүү дээ. Хэрвээ амьд байвал эцэг эхийгээ сураглаад л олчих юм биш уү?

-Алдсан хүн арван тамтай гэгчээр манайхан энэ эгчийгээ ямар ч байсан амьд байгаа гэдэгт итгэдэг. Манайхан бүгд л мэргэн түргэн, үздэг хардаг хүмүүсээс байнга асууна. Бүгд л амьд “Баруун хязгаарт байна” гэж хэлдэг. Өвөө эмээ хоёр маань тэдний энэ үгээр л голоо зогоодог байлаа. Одоо эмээ маань 90 шүргэж яваа, харин өвөө маань таван жилийн өмнө бурхан болсон. Тэд маань энэ эгчийн талаар хаяа яриад, цөхрөхөөрөө “Үхчихсэн юм байлгүй дээ” гэж хэлдэг ч байнга л харуулдаж суудаг. Эмээ маань хуучин гэрээсээ нүүсэн байгаа. Гэхдээ одоо ч “Охин минь ороод ирж магадгүй” гэж бодоод Дэнжийн мянгад байдаг хашаа байшиндаа очих гээд байгаа юм шиг санагддаг.

-Өөрөө энэ хэргийн талаар ямар таамаглал дэвшүүлж байгаа вэ?

-Хэрэг гарснаас хойш маш их удчихсан. Тэр үед энэ хэргийг шалгаж байсан хүмүүс бараг бүгдээрээ нас барчихсан болохоор их хэцүү байгаа юм. Би “Энэ хоёр. хүүхдийг үр хүүхдийн хүслэнд автсан хүмүүс л аваад явчихсан байх. Их хол хөдөө бөглүү газар оччихсон болохоор биднийг олохгүй байгаа юм болов уу” гэж бодож байгаа. Урьд нь ч ийм хэрэг гарч байсан шүү дээ. Хэдэн жилийн өмнө цэцэрлэгээс хүүхэд алга болчихсон. Хоёр жил ямар ч сураг ажиг гарахгүй байснаа олдсон юм. Гэтэл үр хүүхэдгүй хүмүүс Сүхбаатар аймаг руу аваад явчихсан байсан. Өөрийн хүүхэд шиг л асарч байсан нь илэрсэн. Хүүхдээ алдсан хүмүүс “Амьд байгаа юм чинь яахав” гээд л тэр хүмүүст хүүхдээ өгчихсен. Энэ эгч маань ямар ч байсан амьд мэнд амьдрал ахуй нь ч гайгүй яваа байх аа гэж боддог.

Ээж, аав, ах эгч нарынхаа шаналж, хүлээж горьдож суугааг харах хэцүү л юм билээ. Тиймээс үүнийг уншиж буй хүн бүр энэ зураг дээрх охиныг мэдэх бол холбоо барьж туслаарай л гэж хичээнгүйлэн гуйж байна. Одоо энэ эгч маань 60 нас гарсан байх. Хэрэвзээ түүний үр хүүхэд ч юм уу энэ мэдээг уншвал бидэнтэй холбоо тогтоогоорой гэж эцэст нь хүсч байна.

Энэхүү зураг дээр алга болсон Цэвээнжав охин зүүн гар талаас 4 -т зогсож байгаа нь /Эгч Цэрэндулам, Нина, Оюунтуяа болон дүү Чулуунбаатарын хамт/

Энэ зургийн зүүн талаас хамгийн эхэнд сууж буй охин нь Цэвээнжав

Цэвээнжавын бага насны зураг

Хэрэв энэ хүний талаар мэдээлэл олдвол манай сайтын 77114747 болон 88003520 утсаар холбоо тогтоож туслаарай …

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.