Олон залуусын амьдралд “Хөг“ нэмж, өнөөг хүртэл зүрхэнд нь үлдэх дурсамжийг өөрсдийн дуугаараа бүтээлцэж ирсэн “Люмино“ хамтлаг Монголын хип хоп урлагт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Байгуулагдаад 22 жил болж буй тус хамтлагийн “Насан туршдаа“, “Хүнийх“, “Бүтэлгүй хайр“, “Уучил намайг“ зэрэг уран бүтээл нь одоо ч залуусын сонсох дуртай дууны нэг хэвээр. Тэгвэл тус хамтлагийн гишүүн Бажи буюу Б.Батхишиг 40 нас хүрлээ.