Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Д.Нямхүү: Есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна
Мэдээ

Д.Нямхүү: Есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрхэм админBy Эрхэм админ06/28/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ЭМЯ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Дэлхий дахинд Covid-19-ийн халдварын тохиолдол 10 саяд хүрлээ. Covid-19-ийн цар тахлын тохиолдол зургаан хоногийн дотор нэг саяар нэмэгдэж байна. Дэлхийн дахинд 1.7 тэрбум хүн Covid-19 өвчлөх магадлалтай гэсэн тооцоог АНУ, Хятадын эрдэмтэд гаргажээ. Тэр дундаа 65 –аас дээш насны хүмүүс энэ өвчинд нэрвэгдэх магадлалтай гэжээ.

Манай улсын хувьд өчигдөр /2020.06.27/ ажиглалтад 7 хүн нэмж орсон бол 3 хүн ажиглалтаас гарчээ. Одоогоор 2136 хүн ажиглалтад байна. Үүргийн онгоцоор ирсэн цэргийн төв эмнэлэгт 93 хүн эмчлүүлж байгаа бгөөөд гол төлөв ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс аж.

24 цагийн хугацаанд 119 утсанд 136 дуудлага ирсэн бөгөөд ихэнх дуудлага нь Covid-19 вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авчээ. Мөн шуурхай 119 апп-д Казахстан улсаас 1 иргэн холбогдож, эмнэлзүйн зөвлөгөө авлаа. Мөн иргэдийн зүгээс зоогийн газарт хүмүүс ихээр цуглаж, баяр наадам тэмдэглэж, амны хаалтаа зүүхгүй байгаа талаар гомдол санал гаргасан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны зургадугаар сарын 27-нд ХӨСҮТ-ийн төв лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит хийсэн нийт 308 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн Сиднейгээс ирж, тусгаарлах байранд байгаа 262, ажиглах байранд байгаа есөн хүн, ХӨСҮТ-д ажиглалтад байгаа гурван хүнээс вирус илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 жолоочоос мөн вирус илрээгүй. Ингэснээр нийт батлагдсан 219 албан ёсны тохиолдлоос 175 хүнийг эдгээж ХӨСҮТ-ээс гаргасан. Эдгээрийг ангилбал 44 хүнээс 35 нь хөнгөн есөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 81 хүн хяналтад байна. Бид дараагийн ээлжний иргэдээ гадаадаас хүлээн авах бэлтгэлээ хангаад ажиллаж байна

ЗӨСҮТ-өөс хариу арга хэмжээний найман баг 111 агаарын хөлөг 31 галт тэрэг, 300 орчим тусгаарлах байранд эцсийн халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.

ЭМЯ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.