“Гурван охин”-ны Солонго ахиад л ганцаараа
Нэгэн цагт охид залуусын харцыг булааж, зүрхийг шархлуулж явсан “Гурван охин” хамтлагийнхан тус тусын аж амьдралаа хөөгөөд багагүй хугацааг үдсэн.
Тус хамтлагийн дуучин Ану ээжийн үүргээ гүйцэтгээд завгүй яваа бол дуучин Анхмаа “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Орхонтой дэр нэгтгээд гэр бүлээ төвхнүүлэхээр юун хамтлаг, юун уран бүтээл гэсээр яваа. Гэхдээ тэрээр хамтлагийнхнаасаа хамгийн анх соло уран бүтээл хийсэн байдаг.
Тэгвэл хамтлагаасаа ганцаараа ганц биеэр үлдсэн Солонго соло цомог гаргажээ. Тэрээр уг цомгоо хүргэлттэй худалдаалж байгаа аж. Нэртэй айлын зүстэй хүүхдүүдтэй болзож явсан тэрээр өдгөө 34 настай ч ганц бие амьдарч яваа.