Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Мэдээ

Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ

coolBy cool07/03/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нийслэлийн Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Гантулга танилцуулга хийлээ.

Нийслэлд энэ жил нийт 1714 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж эхнээсээ хэрэгжиж байгаа аж. Нийслэлийн Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Гантулга төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх дүүрэг хороо тус бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд цаашид тулгамдаж буй зарим асуудлыг дурдлаа. Тэрбээр ” Газар олголтын асуудал бүрэн шийдэгдээгүй байхад төсөл арга хэмжээ батлагддаг, мэргэжлийн бус байгууллагуудад эрх шилжүүлдэг зэрэг асуудлаас үүдэж худалдан авах ажиллагааны явцад хүндрэл үүсдэг” гэв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын төрөл, дүүрэг бүрт хэрэгжиж буй ажлын явцыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулсан юм. Тэрбээр улс нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, он дамжих санхүүжилтийн эх үүсвэрээр нийт 307 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа гэв. Одоогийн байдлаар нийт төсөл хөтөлбөрийн ажлын явц 80 хувьтай явагдаж байгаа аж. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг хурдан шуурхай гүйцэтгэхэд гурван хэлтэс дамжиж хугацаа алддаг хүндрэл учирч байна. Тиймээс гэрээ байгуулах процессыг хөнгөвчилөх шаардлагатай байгаа талаар хотын ерөнхий менежер дуулгалаа.

Худалдан авах ажиллагааны газарт хэрэгжиж буй төсөл арга хэмжээний явцын талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Болормаа мэдээллээ. Тэрбээр энэ жил улс нийслэл, орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих 207 арга хэмжээ байгаа бөгөөд 88,4 хувийн хэрэгжилттэй байгаа талаар хэллээ. Мөн худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Энэ жил авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр нийт 275 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Төсөл хөтөлбөр 58 хувийн хэрэгжилттэй явагдаж байгаа бөгөөд дүүрэг бүрт хэрэгжиж буй төсөл арга хэмжээний талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа.

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж санал хэлэв. Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээг мэргэжлийн бус байгууллагуудад эрх шилжүүлдэг байдлыг таслан зогсоох, удаашралтай байгааг төсөл хөтөлбөрүүдийг хурдан гүйцэтгэх шаардлагатай байгааг зөвлөлийн гишүүд онцлон хэлж байв.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, дүүрэг хороодод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг газар, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо. Мөн тендерийн гэрээ байгуулах журмыг цэгцэлж, хариуцлага тооцох ажлын хэсэг гаргаж хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.