Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, сургагч багш Б.Болороо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан, дараах саналыг хүргэхийг хүсжээ.
Б.Болороо: Ерөнхий сайд танаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, сургагч багш Б.Болороо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан, дараах саналыг хүргэхийг хүсжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа
Юуны өмнө ард түмнийхээ хүндлэлийг хүлээн өнгөрсөн 4 жил хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн ажиллахаар болсонд амжилт хүсье. (Aлбан тушаал өөрөө хариуцлага учир баяр хүргэмээргүй байна).
Танд дараах саналыг хүргэмээр байна.
1. ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭН гэсэн нэр томъёо албан ёсны биш тул ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН гэсэн хуулийн нэр томъёогоор явна уу.
Танай намын мөрийн хөтөлбөрт Тусгай хэрэгцээт (хөгжлийн бэрхшээлтэй) иргэн гэсэн нэр томъёо ашиглан бичсэн байналээ. ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭН гэсэн нэр томъёо хаана ч байхгүй, албан ёсны нэр томъёо биш. Монгол Улс 2009 онд НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нэгдэн орж, 2016 онд хүний эрхийг дээдэлсэн, нийгмийн оролцоог дэмжсэн хуультай болсон. Хууль болон бодлогын бусад баримт бичигт ч ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН гэдэг нэр томъёо байдаг. Намайг анх яаманд ажилд ороход дарга нар маань ямар ч зүйлд хуулин дээр юу гэж зааж тусгаж, нэрлэсэн байна түүнийг дагах ёстой гэж заасан байдаг. Гэтэл та бүхэн өөрсдийн дураар ингэж нэрлэн олон нийтийг төөрөгдүүлж байна.
Одоо удахгүй мөрийн хөтөлбөр чинь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичиг болно. Эдгээр баримт бичигтээ албан ёсны нэр томъёог ашиглахыг шаардаж байна.
Тусгай хэрэгцээт гэдэг нэр томъёо нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах хандлагыг бий болгодог юм. Энэ нэр томъёог хэрэглээнд оруулж, албажуулвал жинхэнэ утгаараа өдийг хүртэл бий болсон тэгш хамруулсан нийгэм бага багаар устаж, жинхэнэ утгаараа хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлгүйгээрээ хуваагдсан нийгэм бий болно, олон улсад ч шившиг болно шүү. Аяндаа л тусгай үзвэрийн газар, тусгай такси, тусгай сургууль, тусгай ажлын байр гэж явсаар бүр хана босох болно. ТУСГАЙ гэдэг үг бол зүгээр л өнгөлөн далдлалт, бидний оролцоог хязгаарлаx зүйл юм. Бодитоор харъя тусгай автобус л гэнэ хэд байгаа билээ явах чиглэл нь бас хэд билээ, тусгай сургууль л гэнэ хэд байгаа билээ, бас зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд л сурдаг шүү дээ, аягүй бол удахгүй тусдаа хороолол, тусдаа байр гээд л явж өгнө.
Зүгээр нэг үгэнд юун сүртэй юм гэж бүү бод, 1970 оноос дэлхий нийтээр ТУСГАЙ гэдэг үг, тусгаарласан хандлагаас татгалзаж, тэгш хамруулсан, хүртээмжтэй нийгмийг, дэлхийг бүтээхээр зорьж яваа юм шүү.
Яг үнэндээ зүгээр л хэн нэгний сонгуульд нэр дэвшихдээ дэвшүүлсэн зүйлийг ЭРХ БАРИГЧ, БОДЛОГО ТОДОРХОЙЛСОН нам нь даган дуурайж дүр эсгэж байгаад бухимдаж байна. Одоо олонд таалагдах байх гэж энэ мэт аашлахгүй, ХЭЛБЭР БИШ АГУУЛГЫГ бодож ажиллахыг хүсье.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэглэдэг зүйлээр нь тусгай гээд байх шиг байна, үгүй л дээ. Тэргэнцэр бол таны өмсөж байгаа гуталтай ижил үүрэгтэй юмаа, цагаан таяг бол таны зүүж байгаа нүдний шил юмаа, энд огт тусгай зүйл байхгүй. ХЭРЭГЦЭЭ, ХАРАГДАХ БАЙДАЛ ӨӨР БҮХЭН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БАЙХ УУ, УУЧЛААРАЙ ХҮНИЙ ЯЛГААТАЙ БАЙДАЛ ЮМ ШҮҮ.
Нэр томъёог солих байсан ч ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭН лав биш. НЭР ТОМЪЁО СОЛИЛОО гээд ОРЧИН САЙЖРАХ УУ, СУРГУУЛЬД ТЭГШ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ УУ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖ НЭМЭГДЭХ ҮҮ??? ҮГҮЙ.
Биднийг тусгаарлаж харахгүй л байхад болно.
Эднийг хэн ч гэж дуудсан яадаг юм гэж бодож байвал эндүүлэр шүү !!! Эцэст нь ХУУЛИА Л ДАГА.
2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг салгана, нийлүүлнэ гэж олон янзаар л ярьж байна. Ямар ч байсан эрүүл мэндийн яамтай битгий нийлүүлээрэй. Дэлхий дахинд хөгжлийн бэрхшээлийг өвчин эмгэг гэж харахаа больсон шүү. Хэрвээ нийлүүлвэл үйл ажиллагаа нь уялдахгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцооны асуудал сулрах, орхигдох аюултай. ДЭЛХИЙ НИЙТИЙН ЧИГ ХАНДЛАГАА Л ДАГАхыг зөвлөедөө.
(Нэг муу мэргэжилтний үг таны чихэнд хүрэхгүй байх, тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ хувиар өөрийн саналаа хүргэж байна).
Хүндэтгэсэн: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлийн сургагч багш Буянжаргалын Болороо. 2020.07.03