Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Бронхитын “ерөндөг” нарсны боргоцойн чанамалыг хэрхэн хийдэг вэ
Зөвөлгөө

Бронхитын “ерөндөг” нарсны боргоцойн чанамалыг хэрхэн хийдэг вэ

Эрхэм админBy Эрхэм админ07/06/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бронхитын “ерөндөг” нарсны боргоцойн чанамалыг хэрхэн хийдэг вэ

Нарсны боргоцойгоор маш сайн амин дэмээр баялаг чанамал хийх гайхалтай жорыг танилцуулж байна.
Нарсны боргоцойн чанамал нь дархлааг сайжруулж, амьсгалын замын халдвараас сэргийлэхээс гадна ядарч сульдах зэрэгт тустай юм.


Урьдчилан сэргийлэх зорилгоор өглөөний цайнаас 20 минутын өмнө өдөрт 1 х/х (хүүхэд 1ц/х) чанамал хэрэглэнэ. Өвдсөн үедээ бүрэн эдгэх хүртлээ өдрийн 1 х/х-аар 3 удаа ууна. Бие сулбайн, эцэж ядарсан, ерөнхийдөө бие их суларсан тохиолдолд энэхүү чанамалыг цайндаа сахарны оронд хийж хэрэглэж болно. Нарсны боргоцой нь бөөр, элэг, цөсний архаг хуучтай хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд, 6 хүртэлх насны хүүхдүүдэд эсрэг заалттай учир хэрэглэж болохгүй.

Хамгийн чухал асуулт: Нарсны боргоцойг хэзээ түүх ёстой вэ?

Нарсны боргоцойг өдөр шөнө тэнцэх өдрөөс наадмын хоногууд хүртэл түүх ёстой. Хамгийн тохиромжтой үе нь 5 дугаар сарын эхнээс дунд үе хүртэл байдаг.

Боргоцой нь залуу бөгөөд нов ногоон өнгөтэй байх ёстой!. Мөн 4 см-аас урт байж болохгүй, мөн хумсаар хатгах юмуу хутгаар огтлоход хялбар байх ёстой. Боргоцойгоо түүсэн өдрөө л хурдан боловсруулж дарахгүй бол харлаж муудан чанараа алддаг.
Чанахын өмнө боргоцойгоо усан дотор хийж тоос шороог нь угааж зайлна. Тохиромжтой саванд бага температурт (80-90 хэмд) чанамалаа хийнэ, эс тэгвээс боргоцой задарна. 2 кг боргоцойноос 1.5–2 л бэлэн бүтээгдэхүүн гарна. Ингээд шууд жор бэлтгэх заавартайгаа танилцая.

ОРЦ:

80 ш нарсны боргоцой (ойролцоогоор 800гр)

1,5-2 л ус

1-1,5 кг элсэн чихэр

БЭЛТГЭЛ

Боргоцойнуудаа угаагаад, савандаа хийж, усаар дүүргэнэ. Боргоцойнуудаа бүрэн далд ортол усаа дүүргэж өгнө.
Боргоцойнуудаа 40 минут чанаад 10-12 цаг идээшүүлж тавина. Цаг нь болохоор 3 давхар маарлиар шүүж авна (хичнээн хэмжээний элсэн чихэр хэрэгтэйг олж мэдэх хэрэгтэй). Боргоцойнуудаа бүү хаяаарай.
Нэг халбага шингэнд 1 халбага элсэн чихэр буюу шингэнтэйгээ ижил хэмжээний элсэн чихэр хийнэ гэсэн үг. Ингээд уг сиропоо зөөлөн гал дээр хагас цаг хэртэй буцалгана.

Чанамал бэлэн болохоос 20 минутын өмнө боргоцойнуудаа хийж өгнө. Хагас литрийн шилэн саванд 8-12 ширхэг боргоцой орно гэж тооцно.

Ариутгасан хуурай шилэн саванд бэлэн болсон чанамалаа шүүж хийгээд сайтар таглаж тавина.
Чанамалыг амсаж үзвэл чихэрлэг хэрнээ исгэлэн, яг зөгийн бал шиг, гэхдээ боргоцойн хурц амт үнэр байна.
Хэрвээ танд чанамал чанах зав байхгүй бол шинэхэн нарсны боргоцойн дээрээ зөгийн бал дүүргэж хийгээд чанамал болгож болно. Саваа нарны шууд тусгал тусахааргүй цонхны тавцан дээр тавина. Сиропоо өдөр бүр сэгсэрч байх хэрэгтэй. 2-3 сарын дараа бэлэн болно. Дараа нь шүүлтүүрээр шүүгээд шингэн хэсгийг нь аваад, боргоцойгоо ялгаж авна. Хэрэглэх хэмжээгээрээ хөргөгчинд хийж хадгална.

Зөвхөн боргоцойноос гадна нялх найлзуурыг нь мөн маш их ашиг шимтэй гэж үздэг. Үүгээр уушигнаас цэрийг маш хурдан гаргах гайхалтай ханд хийж болно. Бронхит болон уушигний бусад төрлийн эмгэгт маш их тустай юм.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Ц.Мөнх-Эрдэнэ: Эцэг эхийн дэмжлэг аутизмтай хүүхдийн хөгжлийн түлхүүр

08/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.