Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

    06/16/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

    06/16/2026

    Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

    06/16/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Эрдэнэт хотын үерийн даланг шинэчлэхэд 14 сая.ам доллар зарцуулна
Мэдээ

Эрдэнэт хотын үерийн даланг шинэчлэхэд 14 сая.ам доллар зарцуулна

Эрхэм админBy Эрхэм админ02/13/2020Updated:07/08/2020Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбооны санхүүжилтээр Эрдэнэт хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэн байгуулахаар болсон. Үүний хүрээнд үерийн нэгдсэн далан барих ажлын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудад танилцууллаа. Уг судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг “Sweco” групп, “Монкансалт” ХХК зэрэг байгууллагууд хийж гүйцэтгэсэн байна.

Өнөөдөр танилцуулсан ТЭЗҮ-д туссанаар төслийн хүрээнд хотын хэмжээнд 14 мянган м3 далан, 1900 метр үргэлжлэх бетон доторлогоотой суваг, 23 мянган метр байгалийн суваг, 15 ширхэг хоолойг шинээр солих, усны энерги унтраах байгууламж долоог байгуулахаар туссан байна.
Төслийн хүрээнд Эрдэнэт хотын үерийн нэгдсэн даланг шинэчлэх ажилд нийтдээ 14 сая ам.долларын санхүүжилт хийнэ. Үүний 7 саяыг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Засгийн газрын урт хугацааны зээл хэлбэрээр, 7 саяыг нь Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгоно. Нийт 14 сая ам.долларын 11 саяыг нь үерийн далан шинээр барих, засварлах ажилд, үлдсэнийг нь ус, дулааны хангамжийг сайжруулахад зарцуулах талаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн мэдэгдлээ.
“2013-2018 оны хооронд Эрдэнэт хотод нийт 9 удаагийн үер усны гамшиг тохиолдсоны улмаас 7 хүний амь нас эрсдэж, иргэн, ААНБ-уудад олон сая төгрөгийн хохирол учраад байна” гэсэн тоо баримтыг 2018 онд мэргэжлийн байгууллагуудаас танилцуулж байсан.
Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

06/16/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлаа

06/16/2026

Салсан эхнэрээ хүчирхийлсэн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг бүр мөсөн хасжээ

06/16/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.